
Залуу дуучин Жастин Бибэр удаан хугацаанд үерхсэн Селина Гомезоосоо үнэхээр салахаар шийдсэн бололтой. Тэрээр дахиад л “Victoria's Secret”-ийн модельтой учир ургуулж эхэлжээ. Өнгөрсөн сард тэдний салалтын тухай шар хэвлэлүүд багагүй шуугисан. Энэ шуугиан тарсны дараа хосууд эргэн нийлсэн ч нэгэнт сэв суусан харилцаа удаан үргэлжлэхгүй нь бололтой.
Хайртай найз охиноо Нью-Йоркийн зочид буудалд орхиод мисс охин даган шоудсан нь хоёр жилийн үерхэлийг нь салгахад хүргэсэн. Эр хүн л юм хойно илүү сайхныг харж явсаар 19 настай Унгарын загвар өмсөгч Палвинтай уулзах болжээ. Тэд Victoria's Secret-ийн шоуны дараа зургаа татуулж, хотоор хамт алхцгаасан байна.
Харин саяхан тэд миамид зугаалж явсан талаар бас л цуу яриа тараад байгаа. Тэднийг зугаалж байх хугацаанд Селина түүнийг хүлээн найзуудтайгаа цагийг өнгөрөөсөн аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ