Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 29-34 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын саваар 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, 23-25 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ