Дэлхийд хамгийн үнэтэй кофег зааны ялгадаснаас гаргаж авдаг

img

“Хар соёо” гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн үнэтэй кофег Тайландын заануудын идэж, гэдсэнд нь боловсорсон  кофены үрээр хийдэг бөгөөд нэг килограмм ийм кофе  1100 ам. долларын үнэтэй байдаг байна. Үүгээр хийсэн ер бусын ундаа нь зааны гэдсэнд боловсрох явцад үүсдэг  ханасан, зөөлөн амттай болдог  ажээ. “Заан кофены  үрийг идэхэд,  түүний ходоодон дахь хүчил кофены уургийг задалж, ундааг гашуун амттай болгодог юм. Ингэхдээ  кофе ердийн кофег бодвол тийм ч их гашуун биш, харин маш зөөлөн амттай байдаг ” гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд амттай кофе нь “Копи Лувак” гэдэг өөр нэг төрлийн кофетай  маш адилхан бөгөөд энэ кофег мусанг гэдэг жижигхэн араатны ялгадаснаас  хийдэг байна. Гэвч энэ утгаар зааны ходоодны давуу тал бага ажээ. Зааны иддэг  цагаан хоолонд ордог гадил жимс, чихрийн нишэнги болон бусад найрлагатай “холилдсон”  кофены үрийг боловсруулж, сүүлд нь жимсний хосгүй ханасан амттай болгоход энэ амьтанд 15-30 орчим цаг шаардагддаг байна. Энэхүү  ховор төрлийн кофег дэлхийн дөрөвхөн газар – Мальдивын арлын гурав, Тайланд нэг газарт амталж болох бөгөөд нэг ийм жижиг аяга кофе нь хямдхан  биш - 50 ам. долларын үнэтэй байдаг ажээ. Яагаад ийм үнэ ихтэй байдаг вэ? Гэвэл, нэгдүгээрт, зааныг дархан цаазтай газарт байлгах нь зардал ихтэй. Хоёрдугаарт, 1500 метрийн өндөр тариалдаг Тайландын Арабика кофегаар л  зааныг тэжээдэг байна. Үүнээс гадна, заан 1 килограмм кофены үр гаргахын тулд 32 кг орчим кофе идэх хэрэгтэй болдог байдаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ