Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагаас Багануурын ИТХ-ын маргааны талаар МАН мэдээлэл хийнэ. -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00  “Монгол залуу хүн” ТББ-ын “Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс “”Монголын залуучууд эх орондоо эв нэгдлийг тогтоож, дэлхийд энх тайвныг цогцлооно” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 Ховд аймгийн “Элгэн нутаг Сутай” хөдөлгөөн болон  байгаль орчны төлөөх төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүдээс Хөшөөтийн ордын асуудлаар мэдээлэл хийнэ. 13.00 “ОЙ-MGL” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж Байгаль орчны иргэний зөвлөлөөс байр сууриа илэрхийлнэ. -Хэвлэлийн хүрээлэнд 14.00 цагаас ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг Хэвлэлийн хүрээлэн АНУ-ын ЭСЯ хамтран тодруулсан судалгааны дүнг танилцуулна. -“Токио” зочид буудлын өмнө байдаг засвар үйлчилгээ, сэлбэгийн төвд  14.00 цагаас  Таван төрийн өмчийн аж ахуйн нэгжид зам засах, зам арчлах, замын эвдрэлийг нөхөн сэргээхэд зориулсан GR165 автогрейдерүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. -Төрийн ордонд 15.00 цагаас худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын ээлжит XVI  хуралдаан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanaa:
tiime orifleimiin ouyngerliig shalhah heregtei. Zugeer l mungu oloh, humuusiin setgel sanaagaar togloh erh ter hund baihgui.Shalgah herehtei
2012-12-21
tseren:
Орифлэймийн Оюунгэрэлд арга хэмжээ авах цаг болжээ, олон хүний сэтгэл санаагаар тоглож бизнесээ нэмэгдүүлэх арга сэдэж байна. Энэ хүн телевизээр ярьсанаас хойш олон хүний сэтгэл санаа үймэж гэр, лаа, газ зэргийг авч хуримтлуулж олныг үймүүлэн сэтгэл санааг нь тавгүйэүүлсэн нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж бна
2012-12-21