
Өчигдөр Швейцарийн Ньон хотноо 2012/2013 оны Аваргуудын Лигийн шөвгийн 16 багийн сугалааны үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ямар багууд хоорондоо таарсныг доорхи хүснэгтээс үзнэ үү. Эхэнд бичигдсэн багууд эхний тоглолтоо өөрийн талбайдаа хийнэ.
Ингээд 2013 оны 2 сарын 12,13,19,20 – нд эхний тоглолтууд болох бол хариу тоглолтууд 3-р сарын 5,6, 12, 13 – нд болно.
"Галатасарай" (Турк) - "Шальке 04" (Герман)
"Селтик" (Шотланд) - "Ювентус" (Итали)
"Арсенал" (Англи) - "Бавари" (Герман)
"Шахтер" (Украин) - "Борусси" Д (Герман)
"Милан" (Итали) - "Барселона" (Испани)
"Реал" (Испани) - "Манчестер Юнайтед" (Англи)
"Валенси" (Испани) - "ПСЖ" (Франц)
"Порто" (Португали) - "Малага" (Испани)
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ