Дархан-Уулд хүүхэд барьцаалсан этгээдийг баривчиллаа

img

Дархан-Уул аймагт найман настай хүүг барьцаалан эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан билээ. Хүүг 30 цагийн турш барьцаалж Засаг  даргын Тамгын газарт ажиллдаг  аав Б рүү нь ойр ойрхон утасдаж мөнгөө хурдан өгөхийг шаардаж байсан. Гэвч энэхүү гэмт хэрэг гарснаас  30 цагийн дараа  гэмт этгээд хүүг нь гэрийнх нь гадаа орхиод зугатсан байна. Харамсалтай нь хүү гэмт хэрэгтний царайг харж чадаагүй. Нүдийг нь боосон, толгойд нь даавуун уут углаад байсан гэжээ. Хүүгийн мэдүүлж буйгаар гэрийнх нь гадаа буулгасан этгээд эргэж харж болохгүй. Харвал буцаагаад аваад явна шүү. Гэртээ ор гэж хэлээд явжээ. Мөн хүүг зодож биед нь ямар нэг шарх сорви үлдээгээгүй байна. Барьцаалагдсан хүү гэртээ ирсэн ч цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажлаа зогсоогоогүй юм. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж гэмт хэрэгтэнг илрүүлэн өчигдөр орой баривчилсан байна. Утасныхаа дугаарын нууцалсан энэ этгээдийг олж илрүүлэхэд хүндрэлтэй байсан ч цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт хэрэгтнийг барьсан нь дахин ийм төрлийн гэмт хэрэг гарахаас сэрэмжлүүлж чадлаа. Мөн иргэдийг ч айдаснаас нь салгасан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэмт хэрэгтнийг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Тэрээр барьцаалагдсан хүүгийн ар гэрийнхэнтэй хамаатан садны холбоотой байж. Тодруулбал, хохирогчдыг маш сайн мэддэг хүн нь байжээ. Харамсалтай нь зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар үүрэн холбооны оператор компани дугаараа нууцалсан гэмт хэрэгтнийг илрүүлэхэд туслалгүй хувь хүний нууц, бизнесийн нэр хүнд гэсэн байдлаар хандаж байжээ. Мөн барьцаалагдсан хүүгийн аав Мобиком компанид хандан нууцалсан дугаарыг илрүүлэхэд туслахыг хүссэн ч боломжгүй гэсэн хариу өгчээ. Ийм тохиолдолд үүрэн холбооныхон  хууль хяналтынхныг байлцуулан хамтран ажилладаг байхгүй бол цаашид ямар ч хохирол гарахыг таамаглах аргагүй юм. Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

seeloo:
ene enh-od gej zaluu pokert dontood 76say togrogiin ortei bolood iim hereg vildsen gesen hairan zaluu nas
2013-01-01
Mobicom-d buruu ogoh heregguiee.Ugaasaa huuliin daguu tsagdaa huchniihen avah umaa avaad l bgaa.harin ch suuliin ued gar utas chagnaad baih shig sanagdaad bgaa um.eniig l bolimoor bna. naad huuhed baritsaalagchiig nuugaad baih ni shal utgagui umaa harin ch il bolgood hurdan shiitgeed olon tumend haruulah heregtei shdee
2012-12-23
MOBI g hun baritsaalah gemt heregiin hamsaatnaar tataj ih hemjeenii torguuli noogduul. Gadaadad tsagdaa nar sejigtnuudiin utasiig cholootei sonsdog ene hunii huviin nuutstai hamaagui
2012-12-21
Hutsdag garuud ve MOBI giin zuv shdee genuu. Hun hulgailah huvi hunii nuuts bolj baina uu
2012-12-21
зочин:
Наад барьцаалагчаа нийтэд ил мэдээлж нэр ус зурагтай нь байрлуулах хэрэгтэй шүүдээ ийм бусармаг зүйлийг нууцлаад байх шаардлагагүй Мобыком хүний амь нас бусармаг үйл ажиллагаа тэдний ашиг орлогоос доор гэж үзэж байгаа юм болов уу дугаар нууцлах шаардлага байхгүй шүүдээ
2012-12-21
anhaa:
Uls dayar shuugiad huuhed baritsaalchihaad bhad durem juram yariad suuj bdag mobikomiin buruu.Hunii ami nas yarigdaj bnshdee.Oor zuil bol medeej huuli durmee barilgui yahav
2012-12-21
зочин:
Хүүхдэд учирсан сэтгэл санааны хохирол гэж юугаар ч солишгүй насан туршийн айдсыг яах вэ? Барьцаалагчийг жишиг болохоор сайн шийтгэ.
2012-12-21
Boogii:
Avligachid neg negniihee huuhdiig baritsaalj togloson baina shuu dee?
2012-12-21
Dugaar:
Dugaar nuukh uilchilgeeg er ni bolimoor youm. Khun reketlej khun doromjlookhoos uur youmgui
2012-12-21
unen sh dee6iim yum bolson6getel baritsaalagch etgeed n UIH-n ex gishuun Gansuhiin darhan hotdoh huviin Tv-n guitsetgeh zahiral Enh-od gedeg zaluu bna lee.
2012-12-21
bbr:
Skytel bol shuud medne shdee utasaa avahgyi bol nuuzalsan dugaar ni orood irne
2012-12-21
Oyunaa:
Mobicom yamar teneg yum be.
2012-12-21
Shudraga mongol:
Americkt bol yun mobikom FBI orch ireel heregtei medeellee abdag Darhan erhtei huchnii baiguulga baidag Ogohgui bol ter hen ch bai duusaa.
2012-12-21
movicom alvan bicheg avch ir todorhoilolt avch ir geseer baital tsag hygtsaa alddagshdee
2012-12-21
зочин:
Хүүхэд барьцаалагдсан гээд хүн бүр очоод байвал яах юм бэ? Дүрэм журмаараа л яваа байлгүй дээ. Сонин хэвлэлийнхэн нэг юм болохоор л энэ хэдэн том газруудаа бариад идчих юмаа. Мөнгө олох гэсэн л арга юм байлгүй чааваас
2012-12-21
kkk:
Хүний амь нас яригдаж байхад Бизнесийн нэр хүнд гэнэ үү. Ийм новшийн гарууд гэж байх уу. МОБИКОМ-ийн удирдлагыг шоронд хатаа. Хүчний байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй баймаар. Даварсан МОБИКОМ
2012-12-21
Жулиа:
Дугаарын мэдээллийг угаасаа л эднийх нууцалдаг ш дээ
2012-12-21
mobicom.iin zuv shy dee tiim biz dee
2012-12-21
Gg:
Hvmvvc umar hogiin bolcnihoo ve..hvvhed baritsaalcnihaad bhad tyclah estoi sndee
2012-12-21
наадах чинь моби г рекламдсан мэдээ байна ийм арга бас байдаг л юм
2012-12-21
mobicom.iin zuv shy dee tiim biz dee