Д.Дагвадорж: Нөгөө өвөөтэйгөө таарсан шүү

img

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Долгорсүрэнгийн Дагвадоржийг халз тулаанд дуудаж хоёр оронд төдийгүй олон орны хэвлэл мэдээллээр дуулиан болсон Канжи Антонио Инокитой их аварга маань өчигдөр Токиод уулзжээ. Тэрээр олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдрын баатар Ёошида Саоригийн хүлээн авалтад уригдан очиж тэнд “өрсөлдөгчтэйгөө” таарчээ. Мэдээж хэрэг хамтдаа зургаа ч авахуулаад амжсан тухайгаа их аварга маань өөрөө твиттер хуудсаараа цацсан юм. Аварга твиттерээр бичихдээ “Нөгөө өвөөтэйгөө таарсан шүү” гэж хошигносон юм. Олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдрын баатар Ёошида Саоригийн хамт Түүнийг тулаанд дуудсан Канжи Антонио Иноки нь Японы Ёкогамад зургаан хүүхэдтэй баяны гэр бүлд 1943 онд төрсөн нэгэн. Эцэг Сэжиро Иноки нь бизнесмен, улстөрийн зүтгэлтэн Канзиг таван настай байхад нь нас барсан юм байна. Иноки Хигашида дунд сургуульд байхдаа 180 см өндөр болж, сургуулийнхаа  сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Тэр бас хөнгөн атлетикийн клубт бөөрөнцөг шидэж Ёкогамагийн бүрэн бус дунд сургуулийн хөнгөн атлетикийн тэмцээний аварга болж байсан байна. 1957 онд дайны дараа гэр бүл нь  хүнд байдалд орсноос 14 настай Иноки өвөө ээж, ах нартайгаа  Бразилд цагаачилж. Тэр тэнд ч спортоо орхисонгүй  буудлага, жад, зээрэнцэг шидэлтээр хичээллэж буудлага, зээрэнцэг шидэлтээр Бразилийн аварга болсон байна. Иноки 17 настай байхдаа тухайн үеийн алдарт тулаанч Рикозантай уулзсан байна. Тэгээд эх орондоо ирж Японы тулаанчдын ассоциацид элсчээ. Гэсэн ч тэссэнгүй АНУ-гаар хэсэг яваад 1966 онд Токиод сая Мэргэжлийн тулааны шинэ дэвжээ олж оржээ. Тухайн үедээ эндээ л Иноки  жинхэнэ од байсан байна. 1972  онд тэр Японы Тулааны урлагийн шинэ үеийг үндэслэж, хамгийн эхний тулаан нь Карл Гочийн эсрэг байсан. Дараа нь 1995 онд япон солонгосын засгийн газар хамтарч  Пеньяанд дэлхийн тулаанчдын хоёр өдрийн наадам зохион байгуулав. Энд Иноки, Рик Флейн нарын тулааныг үзэхээр “Тавдугаар сарын 1” цэнгэлдэх хүрээлэнд 190 мянган хүн цугларч байсан юм. 1976 оны зургадугаар  сарын 26-нд Антонио Иноки дэлхийн хүнд жингийн боксын аварга Мохаммед Алитай тулалдахаар төлөвлөж байсан. Гэхдээ тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө дүрмээ өөрчилж рингэн дэх алхаануудыг хязгаарласан. Гэхдээ л 15 үе үргэлжилсэн тэмцээнд тэр хоёр 3:3-ын харьцаагаар тэнцсэн юм. www.shuurhai.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Машинаа унаад явах боломжтой зээл:
Бүх төрлийн автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой , Бид таны зээлийг 10 минутанд шийднэ, Үнэлгээ өндөр хүү бага , 99108696 95909200
2012-12-22
davgaa dandaa alia yumand orootsoldoj yavahiin
2012-12-22
zochin:
uhdegui ee onoodor 21n bolood ongoroh geed baina,ene ovoo l uldeh yum shig bainadaa
2012-12-21
улаан хүү:
САК БАЙНА ... ГЭХДЭЭ 21нд гамшиг болно гэсэн чинь яасан бэ?
2012-12-21
ӨЛЗИЙ ДЭЛГЭР:
БИ ИНИЙГ ХУУЧИНСАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ГЭХДЭЭ МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА ГЭХДЭЭ...
2012-12-21
Япон өвөө дачахгүйэ. Зүгээр шоу шоу
2012-12-21
dsf:
Би ч гэсэн анхандаа жүжиг гэж бодсон юм. Тэгсэн чинь тайзан дээрх алхааг нь хязгаарлачихсан гэхээр нь л ойлгосон
2012-12-21
Зочин:
Алитай хийсэн "тулаан"-ыг нь үзсэн. Хошин шог байна лээ. Хөөрхий. Цаадхыгаа ойртоод ирэхээр л дээшээ хараад хэвтээд өгдөг. Нөгөө Али нь уурлаад. Элэг авмаар.
2012-12-21
TSG:
mundag tulaanch bna oo, gehde avargatai tulaldana gesen ni zugeer l showuu bailgui dee. arai hugshin huniig zodoj bolohgui ee.
2012-12-21