
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, хурандаа Ж.Бямбасүрэн захирагчтай 151 дүгээр ангийн цэрэг албан үүргээ гүйцэтгэж байгаад угаартаж нас барсан байна.
Тэрбээр тус өдөр жижүүртэй таарч, галлагаа хийж байгаад ийнхүү угаартжээ. Амиа алдсан цэргийг өнөөдөр нутаглуулсан байна. Тэрбээр нэгдүгээр ээлжинд буюу өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан аж. Ангийн удирдлагуудын зүгээс хэргийг нуун дарагдуулж байгаа юм байна. Харин хүүгийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ