
Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч үлдсэн клубуудын сугалаа болж учраа багууд тодроод байна.
Өрсөлдөгчдийн нэрсийг харахад хамгийн сонирхол татахуйц топ өрсөлдөөнөөр Манчестер Юнайтед болон Реал Мадрид клубуудын дуэл аргагүй нэрлэгдэж байна. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга Челси клуб амжилтаа бататгаж чадсангүй, хасагдаад байгаа. Тиймээс английн клубуудын нэр хүндийг хадгалж үлдсэн Арсенал, Манчестер Юнайтед клубт гол найдвар үлдээд байгаа. Арсеналын хувьд дараагийн шатны учраа нь Германы хүчирхэг Байерн Мюнхен байх болно.
2009 онд Манчестер Юнайтедаас явсан Криштиан Рональду анх удаагаа Олд Траффордод зочилно.
Шөвгийн 16-гийн эхний тулаанууд хоёрдугаар сарын 12-ноос эхлэх бол сүүлийн тоглолтууд гуравдугаар сарын 13-нд болно.
Галатсарай – Шальке 04 – хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 12
Селтик – Ювентус - хоёрдугаар сарын 12, гуравдугаар сарын 06
Арсенал – Байерн Мюнхен - хоёрдугаар сарын 19, гуравдугаар сарын 13
Шахтёр Донецк – Боруссиа Дортмунд - хоёрдугаар сарын 13, гуравдугаар сарын 05
Милан – Барселона - хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 12
Реал Мадрид – Манчестер Юнайтед - хоёрдугаар сарын 13, гуравдугаар сарын 05
Валенсия – Парис Сен Жермен - хоёрдугаар сарын 12, гуравдугаар сарын 06
Порто – Малага - хоёрдугаар сарын 19, гуравдугаар сарын 13
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ