Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат төхөөрөмжөөр явуулахыг дэмжлээ

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг онцлон анхаарах нь чухал гэдгийг тэмдэглэн хэлж байсан.

Энэ үеэр гишүүд, Монгол Улсад бүх шатны сонгуулийг автомат системд түшиглэн зохион байгуулж байгаа.  Ийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагалдан оруулж ирж хэлэлцүүлэгдэж буй  Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа  автомат төхөөрөмж хэрэглэх талаар хэлэлцэж тогтов.

Монгол Улсын Их Хурлын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын Тамгын газрын дарга” гэсэн нэр томъёо оруулсныг  “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга” хэмээн томъёолж, урьд байсан хэвээр нь үлдээхээр гишүүд шийдлээ.  Ийм  нэр, томъёо нь олон улсын жишиг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн мөрдөж, хүчин төгөлдөр үйлчлэх болно хэмээн гишүүд хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлснээр байнгын хорооны хуралдаан дууслаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Элбэг ах асуудалгүй юм байна. Санал өгөөгүй ч манай ахын нэр тоологдно
2012-12-22
Songuul ugsun ch yalgaagui, uguugui ch yalgaagui irz ch hurne ur dun ch todorhoi
2012-12-22
Harin tegeheer bollo
2012-12-22
элбэгдорж ялах нь ч зөв болно. авилгачдыг нугачин дарах ажлаа гүйцээх ёстой.
2012-12-22
Bi ch bas tegej bodoj baina!! Elbegdorj shuud yalna! Yaaj sanal ogson Elbegdorjid toologdono!
2012-12-21
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЛУЙВАР БОЛОХ НЬ ТОДОРХОЙ!! Автоматаар тоолно гэнэ. Тэгээд компютэр нь зөвхөн гадны мэргэжилтнүүдийн мэдэлд байна. Түүнд гар хүрэх системийг нь ойлгох Монгол хүмүүс байхгүй. Яг өнгөрсөн сонгууль шигээ. Сонгуулын хорооны хэдэн ажилтан нь компютэр дээр насаараа ажиллаж үзээгүй. Ямар ч ойлголт байхгүй. Автомат бол ЖИНХЭНЭ ЛУЙВАР!!!!! Энэнээс өөрөөр ЛУЙВАРДАХ НАЙДВАРТАЙ АРГА байхгүй!! Элбэгдоржтой хэн ч өрсөлдсөн одоо барахгүй!! Бүр илт давуу санал авсан ч тооцогдохгүй!! Тэхээр наад ТОГЛООМОНДОО битгий оролц!! ЛУЙВАР болох нь тодорхой болло!!! сая гаруйхан саналын хуудсыг тоолоход машин хэрэглэнэ гэдэг тэнэг хүнд ч илт луйварын башир арга!!
2012-12-21
ÒÝÃÍÝ Á¯Ð Á¯ÃÄ ÝÑÐÝà ªÃÑªÍ × ÃÀÐÍÀ ÎÄÎÎ ØÓÓÄ ÒÎÌÈË×ÈÕÑÎÍ ÃÝÆ ÎÉËÃÎÆ ÁÎËÍÎ
2012-12-21
bold:
shudraga songuuli boloosoi bilee.elbegdorj bol bishshuu.dorligjav ene 2 arai heterch bna da
2012-12-21
ШУУД ЭЛБЭГДОРЖ ГАРНА ОК САНАЛАА ӨГӨХГҮЙ БАЙСАН Ч ГАРНА