
Багануур дүүргийн ИТХ-ын дарга асан Р.Өнөржаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд хурлын ажлын албаны дарга М.Даваасүрэн нар энэ сарын20-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хурлын ажлын албаны өрөөнүүдийг лацдан Хурлын тамга, Ардчилсан намаас сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг авч зугтжээ.
Үүний улмаас ИТХ-ын анхдугаар хуралдааны тогтоолууд дээр тамга даруулах, шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Б.Бямбадорж ажлаа хүлээж авах асуудал хоёр дахь өдрөө хойшлогдон хүлээгдэж байгаа юм.
Хурлын дарга, төлөөлөгчид ажлын албаны даргыг олж тамга, өрөөнүүдийнхээ түлхүүрийг авахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ