
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ өдрүүдэд Афганистан улсад айлчилж байгаа бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа өөрийн улсын цэргүүдийг амжилттай ажиллаж байгааг сайшаажээ.
Айлчлалынхаа үеэр тэрээр цэргүүдээ эргүүлэн татахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тероризмын эсрэг энхийг сахиулах ажиллагаанд 2001 оноос хойш Их Британийн 400 гаруй цэрэг амь үрэгдсэн тухай мэдээлж байна.
Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон парламентын гишүүдэд ирэх онд Афганистанд байгаа өөрийн 3800 цэргийг эргүүлэн гаргах тухай хэлсэн байна. Британийн цэргүүдийн дийлэнх нь Афганы Хэлманд аймагт төвлөрч байгаа юм. Ирэх оны сүүлч гэхэд Афганд ердөө 5200 орчим цэрэг л үлдсэн байхаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр цэргүүдийг 2014 оны долдугаар сар гэхэд бүрмөсөн тус улсаас гаргана гэж тооцож байгаа.
Түүнчлэн Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа НАТО-гийн хүчин 2014 он гэхэд цэргээ татаж дууссан байна хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Мөн тус улсад байгаа АНУ-ын цэргүүд ч 2014 он гэхэд тус улсыг орхихоор мэдэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ-аас 60 мянган цэрэг Афганд очсон бөгөөд тэдгээрийн 23 мянган нь энэ жил эх нутагтаа эргэн ирсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ