
Зуу зуун хүн өнөөдөр дэлхийн сүүлчийн өдөр гэдэгт итгэж хувь хувьдаа бэлтгэлээ хангаж, ойрын хамаатнуудаараа уулзаж байгаа тухай BBC агентлаг мэдээлж байна. Энэ бүхнийг эртний Майяачуудын он цагийн бичээстэй холбон тайлбарлаж байгаа. Майяа омгийнхон анхлан хуанли гэгчийг зохиож, тэрхүү цагалбараа өнөөдрийн энэ өдрийг дэлхийн сүүлчийн өдөр байна хэмээн тэмдэглэсэн гэх. Майяачуудын амьдарч байсан газар бол одоогийн Мексик, Гватемал улс юм. Дэлхий сүйрнэ гэсэн цуу яриа тарсан цагаас эхлэн жуулчид тус улсуудад ихээр очиж эртний майяачуудын түүх соёлыг судлах болсон байна.
Энэ өдөр майяачуудын он тоолол дуусч байгаа хэдий ч, дэлхий сүйрнэ гэсэн үг биш гэдгийг эрдэмтэд нотолж байгаа. Харин ч дэлхийн сүйрэл биш шинэ эрин эхэлж байгаа энэ үед бүх зүйл шинэчлэгдэнэ гэж тайлбар хийсэн.
Харин өнөөдөр дэлхийн газар нутгийн болон цагийн байршлаас хамаарч зарим оронд 21-ны өдөр эхэлчихсэн байгаа. Онцын сонин зүйл ажиглагдахгүй байгаач энэ ярианд итгэгчид хүнс, ус, газ нөөцлөн гэрээсээ гарахгүй байгаа гэнэ. Хятадад ийм яриаг гадуур түгээж олны сэтгэл зүйд нөлөөлсөн 1000 хүмүүсийн баривчилсан бөгөөд энэ баривчилгаа үргэлжилсээр байгаа аж. Тэдний нэгэн адилаар Филиппинчүүд ч энэ ярианд үнэмшиж өндөрлөг хэсэг рүү гарцгааж байгаа. Тэдний сандралд автах нь ч аргагүй биз, саяхан болсон далайн хар шуурганаар 1000 гаруй хүн амь насаа алдчихаад байхад айдас төрөх нь зүйн хэрэг.
Олныг хамарсан энэ ярианд дан ганц Азичууд итгэчихээд байгаа биш гэдгийг ч BBC агентлаг онцолсон юм. Учир нь Францад ч сүүлчийн өдрөөс сүрдэж айсан хүмүүс мөн л өндөрлөг уулын бүсэд очицгоож байгаа аж. Тэд үнэтэй байшин, ганган машинаа ч үл тоон ууланд авирцгаахад бэлтгэж байгаа юм байна. Одоогийн байдлаар Францын зүүн өмнөд нутгийн 570 гаруй хүн ууланд гарах бэлтгэлээ аль хэдийнэ базаажээ. Өндөр уулын орчимд байрлах зочид буудлууд хэд хоногийн өмнөөс захиалга нь дууссан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ