
Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ сарын 04-нд Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагджээ. Уг үйлчлүүлэгч нь 40-45 настай, эрэгтэй хүн байсан ба одоогоор түүний биеийн байдал нь сайн, хяналтанд авч, тархвар судлалын ажил хийгдэж байгаа аж.
Мөн энэ сарын 07-нд ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч онош батлагдсан байна. Тэрбээр 30-34 настай, эрэгтэй, одоогоор биеийн байдал нь сайн, хяналтанд орсон бөгөөд тархвар судлалын шатанд яваа юм байна.
Түүнчлэн энэ сарын 10-нд тус төвд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч онош батлагдсан. Энэ үйлчлүүлэгч 20-24 настай, эрэгтэй, биеийн байдал нь сайн, хяналтанд авч, тархвар судлалын ажил хийгдэж эхэлжээ.
Эдгээр нь манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 124, 125, 126 дахь тохиолдол болохыг ХӨСҮт-өөс мэдээллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ