
X Factor шоуны шүүгч Саймон Ковелл Кармен Электратай болзож байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрчээ. Тэдний болож эхэлсэн талаар Саймоныг хүлээн зөвшөөрөх хүртэл хэн ч түүнийг Электратай болзож байгаа талаар нь ам нээж чадахгүй байсан. Үүнийгээ ч тэд ихээхэн нууцалж байсан билээ.
Харин энэ яриаг бодит зүйл гэдгийн Саймон өнгөрсөн лхагва гаригт радио нэвтрүүлэгт орох үеэрээ гэнэ алдаж өөрөө хэлсэн байна. Үүнээс өмнө Электра OMG-д ярилцлага өгөх үеэрээ ч энэ тухайгаа цухайлгасан боловч “Бид зүгээр л маш сайн найзууд” гэсэн үгээр далдалж орхисон юм.
Саяхан хүртэл Саймон жүжигчин Жанина Гванкартай нэлээд дотно харилцаатай байсан. Харин түүнээс өмнө холливудын нүүр хувиргагч Мейган Хуссейнтай сүй тавьж байсан ч бас л бүтэлгүйтсэн юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ