
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Онцгой байдлын албаны дөрвөн албан хаагч “Тэргүүний ажилтан” тэмдгээр, есөн албан хаагч “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнууллаа. Тодруулбал, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Энхжаргал, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 37 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Жамбалсүрэн, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Г.Энхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Сандагсүрэн нар шалгарлаа.
Харин 2012 оны “шилдэг” албан хаагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Д.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын хошууч Д.Баттулга, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын ахмад С.Мөнхбат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Н.Ууганбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч Д.Нямдорж нарын 16 албан хаагч шалгарсан байна.
Мөн Олон Улсын Иргэний хамгаалалтын одонгоор НОБГ-ын орлогч, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батжаргал, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Жаргалсайхан нар шагнал гардав.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ