Эрүүл, аюулгүй хот бий болгох индекс боловсруулан баталлаа

img

Нийслэлийн Удирдлагуудын нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж буй. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл дүүрэг, хороодод мөрдөгдөх аюулгүй байдлын индексийг тогтоож, хэрхэн мөрдөн ажиллах боломж байгааг судлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу ажлын хэсэг байгуулагдан тус ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд ажиллан эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг боловсруулсан байна. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд эхний ээлжинд эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож дүгнэх аргачлал боловсруулах нь Улаанбаатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас харахад Монгол Улсад гарч байгаа халдварт өвчний талаас илүү хувь нь нийслэлд гардаг гэсэн байна. Мөн агаар, хөрсний бохирдол, амьдрах орчин нөхцөл тааруу байгаа зэрэг нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл байх нөхцлийг алдагдуулдаг гэж үзжээ. Тиймээс нийслэлийн удирдлагын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үндсэн чиглэл болсон Эрүүл аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын тулд эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, ингэснээр Улаанбаатар хотыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэх нэг боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм. Эрүүл аюулгүй байдлын индексийг үндсэн 68 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд, үзүүлэлтээрээ тэргүүлсэн хороо, дүүргийн Засаг дарга нарт бүтэн жилийн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох журмаар энэ ажлыг идэвхжүүлэх юм байна. Харин  энэхүү индекст хүрээгүй бол хорооны Засаг дарга, эрүүл мэндийн ажилтнууд гэх мэт тухайн дүүрэг хорооны иргэнд үйлчилэх ёстой төрийн албан хаагчид хариуцлага хүлээх юм. Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн гишүүд Эрүүл аюлгүй байдлын индексийг тооцох аргачлалыг Нийслэлийн Засаг даргын Захирамж гарган батлахаар болж харин шалгаруулах журмыг НИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 10 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна.
2012-12-23
chi tiim tom dotortoi hunuu?
2012-12-22
Иргэн:
АН-ынхан гэж эрх мэдлийн бялуу хуваагчид. Ийм өчүүхэн хүмүүсээс өчүүхэн бүтээл гарна биз дээ. улс орныг өөд нь татах хүч чадал ийм өчүүхэн дотортой хүмүүст байхгүй гэдэг нь мэдээж. Хоосон найдсаар байгаад цөхөрч гүйцэх нь ээ.
2012-12-22
chi tiim tom dotortoi hunuu?
ГАНДАНГ ШУУД ОРХИ ХОТЫН ЗАХААС ЭХЭЛ НАД ШУНАЛУУД ЧИНЬ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙХГҮЙ АМАНДАА БАГТСАН ҮНЭ ТОГТООЖ БУСДЫГАА ЧИРНЭ
2012-12-22
Нийслэлийн удирдлагуудаа гаргасан шийдвэрүүдээ сайн хараачээ. Нийслэлийн төсөвт байгууллагын удирдлага гэж ямарч намын үед ажлаа хийсэн хүмүүс байсан. Нам гарлаа гээд солигдож байснаа санахгүй байна. Ажлахын төлөө байсан. Гэтэл Баатархүү гэгч хүн хэн бэ шийдвэр биелүүлэгч үү эсвэл нийслэлийн орлогч дарга уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлын байрны орон тоо зарлана гээд сууж байдаг мөн үү. Ард түмэн чинь бүгд дарга болно гэж бужигнах гэж байна. Энэ шийдвэрээ тэр ажлын хариуцлагагүй нөхдүүд дээрээ хэрэгжүүлээч. Бүгдийг тэгшитгэсэн нийгэмд бид амьдраагүй.
2012-12-22