Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн явцын талаар хэлэлцэж байна

img

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай,  Байгаль хамгаалах сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаар батлах тухай , Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай , Орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгож байгаа ажлын явцын тухай хэлэлцэж байгаа юм. Мөн 2013 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох, Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2013 оны хэмжээг тогтоох тухай, “Улаанбаатарын дулааны цахилгаан станц-V”-ыг барих байршлын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
орон сууц хүний амьдралын эн тэргүүний хэрэгцээ. ОХУ орон сууцны барилгын үнийг бодит өртөгөөр тооцож үнийн хязгаар тогтоож тэр нь хэлэлцэлийн үнийн дээд хязгаар болж байна. орон сууцны барилгыг дууссаны дараа гүйцэтгэлийн төсөв хяналтын байгууллагаас хийж луйварын аргаар үнэ хөөрөгдсөн бол ашгийг төр хураадаг хуультай болсон үед энэ луйвар зогсоно.
2012-12-25
hhh:
Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.
2012-12-22