
2008 онд Бээжин хотноо зохиогдсон Зуны олимпийн наадмын спорт алхааны 50 километрийн уралдаанд түрүүлсэн Италийн тамирчин Алекс Швацер сэргээш хэрэглэсэн тул дөрвөн жилийн туршид тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасуулжээ. Тэрбээр сэргээшийн эсрэг хууль журмыг зөрчсөнөө хүлээсэн бөгөөд их спортыг орхиж байгаагаа мэдэгдэв.
“Би спортыг орхиж байна. Би алдаа гаргасан. Тэр олимпод би хамгийн хүчтэй нь байхыг хүссэн юм. Болсон үйл явдалд би маш ихээр харамсч байна. Үүнийг би өөрөө хийсэн бөгөөд санаа нь минийх байсан” гэж Швацер ярьжээ. Италийн 28 настай тамирчин энэ зун сэргээшийн шинжилгээ өгтөл түүний цусанд эритропоэтин даавар их хэмжээгээр агуулагдаж байсан юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ