Сөнөөгүй дэлхий ба бидний араншин

img

...Хүн хааяадаа өөрийн төрхөө толинд харж, өөртэйгээ ярилцдаг. Тэр болгон хүнд хэлээд байдаггүй ч, зарим тохиолдолд  "Би юу хийчих вэ?" гэж өөрөөсөө асуух үе ч тохиолдоно. Бусдын өмнө өөрийн сул талаа  мэдрүүлэхгүйг хичээх авч,  ганцаараа толины өмнө өөртэйгээ ярилцахдаа өөрийн сул талаа ч хүлээн зөвшөөрөх үе бий. Бидний амьдарч буй энэ дэлхий 2012 оны 12 сарын 21 нд сөнөж,  хүмүүн төрөлхтөний амьдрал төгсгөл болох тухай цуу яриа нилээд эрт өрнөж, хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.  Нэгэн цагт оршиж байгаад өдгөө цагт үгүй болсон Маяагийн тоолол хүмүүсийг ийнхүү эргэлзэхэд  хүргэсэн хэрэг. Хамгийн сонин нь тэд өөрсдөө үгүй болсон хэрнээ дэлхий үгүй болох хугацааг ингэж зөгнөсөн гэдэгт  олон хүн шууд итгэсэн явдал. Өөрөө итгээд зогсохгүй бусдыг үүндээ итгэхийг уриалж, элдэв нотолгоо гаргалгааг гаргав. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй бус,  "зөн билгийн мэдрэмж" -дээ л илүү найдаж байгаа нь анзаарагдсан. Санаж байгаа бол, 1990-ээд оны эхээр нэгэн зохиолчийн сэдсэн  "Алтан цөгц"-ний хэрэг,  өөрийгөө "харь гаригийнхантай холбоотой" болох тухай нотолж, хожим нь Монгол Улсын Ерөнхийлэгчийн дэргэд шадарлах болсон нэгэн "үзмэрч"-ийн хэрэг,  "Гал гаргадаг" увидсаараа ШУА-ийнхныг "алмайруулж" , 3 өрөө байртай болж байсан  нэгэн бүсгүйн хэрэг,  бүгдээрээ л Монгол даяар "шуугиан" дэгдээсэн. ШУ нь ядмагхан хөгжиж байгаа оронд,  энэ бүх үзэгдлүүд нь  Улс орны дээд түвшиндээ хүртэл яригдаж  эцэст нь "элэг доог" болж дуусав.  Амнаас ам дамжсан элдэв цуу яриа, янз бүрийн  таамаглал, далд увидас, ид шидэнд  ШУ-наас ч илүү итгэдэг монголчуудын хувьд  энэ үзэгдлүүд, нэгэн цагийн "амны зугаа" болж, хожим нь тэр хүмүүсийг  олон нийтээрээ "харааж зүхэх" сайхан шалтаг нь болдог. Нэгэн талаас нь харвал нүүдэлчин  иргэншлийн "уламжлалт араншин" гэлтэй. "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг" гэж монголчууд хэлэлцдэг авч  энэ удаад бас "хашраагүй" гэдгээ нотлов. Өндөр хөгжсөн шинжлэх ухаан, дэлхийн хэмжээнд  "ийм зүйл огт болохгүй" гэж нотлоод байхад л "ээ дээ болно доо харж байгаарай", "юмыг яаж мэдэх вэ", "ер нь сөнөх нь тодорхой байхад биднийг хуураад байна" гэсэн уламжлалт адбиш  араншиндаа хөтлөгдөн, улс орон даяараа  хийрхэцгээв. Барааны зах дээр монгол гэрүүд зарагдаж дуусан, олноороо лаа шүдэнз, хүнсээ бэлтгэцгээж,олон олон хүмүүс хөдөө явцгааж,  энэ өдөр ах дүү амраг саднаараа хамтдаа байж байгаад "дуусах" их хөдөлгөөн биднийг "шившиг" болгож л харагдууллаа."Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив"  гэгчээр  "амьд үлдчих" гэсэн сүүлийн арга нь юм уу даа.  "Ядаж байхад яр" гэдэгчлэн ийм хийрхэлийг өгдөөн дэвэргэж мэдэмхийрэгчид  даанч их. 12 сарын 21 ний урд өдөр олноороо согтууран "эрүүлжүүлэгдэж", автомашины хөдөлгөөн багасаж, хүүхдүүд багачуудаа сургууль цэцэрлэгт нь  явуулаагүй  ийм тохиолдлууд Монголоос минь өөр газарт болоо болов уу? Энэ өдөр "амьд үлдсэн" дээ баярлан баясаж байгаа олон хүмүүсийг харах ахул яг л "адгуус" мэт. Ном уншдаггүй, нотолгоог тоодоггүй, шинжлэх ухаанд итгэдэггүй, эргэцүүлж эрүүл ухаанаар боддогүй "хар масс" Монголоор минь дүүрчээ. Үсээ засуулахдаа зурхай харж, үйл хөдлөл болгоноо ламаас асууж, алс ирээдүйгээ зурхайчаар зуруулж, алдаа онооны дэнсээ бөөгөөр шийдүүлж байдаг , өөртөө итгэх итгэлээ алдсан ийм хүмүүс л  энэ хийрхэлийг дэгдээж буй. Тэд баримт нотолгоог огт хайхралгүйгээр, амнаас ам дамжсан  "мэдээлэл" -ээр хэн нэгэн албан тушаалтныг "аврах хөдөлгөөн" өрнүүлж,  "эх орон минь сөнөлөө" хэмээн хуурай  "уйлж" "орилж", эрүүл сэтгэхүйг харааж зүхэж, нулимж бүгдээрээ үзэн ядахыг уриалцгаана. Өөрөө хэнд ч юунд итгэхгүй хэрнээ, өөртөө итгэж байгаа хэн нэгнийг шоолж доромжилно.  Гэсэн мөртлөө өөрсдөө юу ч хийхгүй, юу ч хийж чадахгүй.  Бид бүгдээрээ  "ИТГЭЛ"-ээ алдаж, бусдад хууртагдаад байх аваас Монгол орон минь хэрхэн хөгжих билээ. Зарим хүмүүс "Орифлем"-ийн Оюунгэрэлээс "хариугаа авах" -ыг хүсч байна.  Оюунгэрэл гэдэг бүсгүй Арго шиг, өөр хэн нэгэн ухаангүй нэгэн шиг л "тэнэг" бүсгүй. Магадгүй зальтай ч байж болох.  Харин хэн ч биднийг түүнд  "заавал итгэ" гэж албадаагүй. Түүний хэлсэн болгонд нь итгэж байгаа та нар өөрсдөө л буруутай.  Хэдий болтол монголчууд бид өөрсдийгөө "гэнэн итгэмтгий, цайлган цагаан сэтгэлтэй" гэж "өхөөрдөж " явах билээ. Одоо чинь шинжлэх ухаан, техник, технологи хурдацтай хөгжиж байгаа 21-р зуун.  Шулуухан хэлэхэд  бид хоцрогджээ. ... Нээрээ одоо л монголчууд бид өөрсдийгөө толинд нэг харах цаг болжээ.  "Бид ингэхэд хэн бэ?" гэж асуух цаг болжээ. Гунигтай  хэрнээ өөрийгөө шоолж мушийх цаг болжээ. ХАШИР ХҮН гэж ХАШИРСАН ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ ДАА.   Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах                                                                                           2012-12-22

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1213:
Yu gej ene balai avgaid itgej bdag yum be dee.Uuruus ni iluu teneg dolj bgaa yum bish uu.
2013-05-04
SHINJLEH UHAAN:
TER MUHAR SUSEG ENE TERIIG ODOO BOLIMOOR YUM LAMAAR OCHIJ NOM UNSHUULNA CH GEH SHIG UZMERCH ENE TER CH GEH SHIG SHAL ONIGOOTOI YUM SHINJLEH UHAAN HUGJCHIHUUD BAIHAD ENE LAM BUDDA YESUS ENE TERIIG TURUULSEN ETSEG EHEESEE ILUU SHUTEHIIG NI YANA. BI NAAD LAMIIN NOM SUDAR BILUU TERUUGEER CHINI BUGSUU ARCHIH UNEHEER KAIFTAI
2012-12-26
зочин:
энэ хүн чинь гадаадад байдаг хүн ш дээ.
2012-12-25
nyam:
uneniig saiahan helleee shar gozoitol hellee b
2012-12-25
SHINJLEH UHAAN:
TER MUHAR SUSEG ENE TERIIG ODOO BOLIMOOR YUM LAMAAR OCHIJ NOM UNSHUULNA CH GEH SHIG UZMERCH ENE TER CH GEH SHIG SHAL ONIGOOTOI YUM SHINJLEH UHAAN HUGJCHIHUUD BAIHAD ENE LAM BUDDA YESUS ENE TERIIG TURUULSEN ETSEG EHEESEE ILUU SHUTEHIIG NI YANA. BI NAAD LAMIIN NOM SUDAR BILUU TERUUGEER CHINI BUGSUU ARCHIH UNEHEER KAIFTAI
оюунаашкаа:
Хуурч ашиг олсон нь тэнэг үү хуурагдаж шатсан нь тэнэг үү
2012-12-24
555:
энэ хандивлана гэдэг чинь харин ёстой зөв санаа байна цааш нь боломжоороо дамжуулж нэгдээд хандив өгцгөөе.
2012-12-24
Anyone:
uul ni amarhan l bmaar orlogiig ni todorhoilhod, oriflame-n suljee olson orlogooroo zahirluud ni tsalin avdag gesen biz de, ene hangalttai bish gej u?
2012-12-24
bid nar har bagaasaa l yadarsan geed b.gaa malchdad baahan yum ugch b.san harin neg ch udaa bolov unegui mah, tsagaan idee idej b.gaagui shuu. nuguu malchid ni namarjingaa nair hesej idej uuchaad uvul bolohoor ene heden mal chini uhlee hatlaa yum ug geed l. er ni unegui yum hulganii havhand l b.dag biz dee
2012-12-24
GALBADRAHAD:
HARNUUD GALBADRAH HOTIIN DARGA BAT-UUL ULSIIN IH HURLIIN GISHUUD SAID NAR SHIG TERELJID GER BARISAN YUM BISH BIZ. UGUI BOL TA ENE NIITLELEE 20-ND YDAJ 21-ND TAVIHGUI YASAN YUM. YUMIIG YAJ MEDEHEV GEED BOOJGOOTOI TURSUN SHIGEE YUMIIG YAJ MEDEHEV GEED 22-N BOLOHOOR TAVIJEE.?!?!
2012-12-24
зочин:
энэ хүн чинь гадаадад байдаг хүн ш дээ.
Haha:
Ter amerik phillipin yopond chini yu ch boloogui .. Amidarch bgaa bi medej bna
2012-12-24
bataa:
ta nar yamar muuhai yarij goochildog humuus ve.Yor ni delhii dayaar shuursan biz dee.gehdee huvi hunii ooriigoo yaj argalj yaj huleej avah ni l chuhal.ugaasaa l amerik japan plippin korea geed medregdsen gazruud zondoo shdee.Manai mgl chini ugaasaa magadlal mash baga gaigui ongoroh yostoi bolood huitreed l ongorch bgaagaa az gej bodohgui dur duraaraa l yarih yumaa ta nar.
2012-12-24
Haha:
Ter amerik phillipin yopond chini yu ch boloogui .. Amidarch bgaa bi medej bna
kkk:
Iim humuusiin setgel sanaag uimuulj niigemd togtworgui baidal uusgesen Oyungerel, Arga naryn humuusiig huuliar arga hemjee awah heregtei. Hyatdad zugeer l oor oorondoo yriltssany toloo shiitgeed bhad...
2012-12-24
Erik:
Сайн санааны үзүүрт тос гэнэ үү жил болгон малчид зуд боллоо үхлээ хатлаа амь авар гээд уйлан дугарад цэрэг, цагдаа, оюутан, сурагч гээл бүгдээс нь баахан юм цуглуулаал аваад явна. Дараан баяраллаа ч байхгүй... тэгээд ч тэр мах сүүг нь хотын бид нар хэд дахин нугарсан үнээр авдаг. МАЛЧИДАД хандаж хэлхэд хотын бидний төлөө амьдарч байгаа биш шүү өөрөсдийнхөө төлөө амьдарч байга шүү
2012-12-24
Oyungerelees avsan nomiig ni geriih ni uudend shideed ovooltsgoo humuusee
2012-12-24
:klukj:
Арго багш оюунгэрэлийн хажууд өөрийн толгойгоороо хоол олж идэж байгаа юм шүү Үнэхээр хэлний гоц авьяастай юм билээ бор зүрхээрээ л зүтгэж хүнд муу хэлүүлж яваа хүн дээ би хятад япон хэл сурсандаа баярлаж явдаг
2012-12-24
Оюунгэрэл гэдэг балай авгайгаас болж нилээн шатлаа. хэрэгтэй хэрэггүй баахан юм авчихсан. одоо яадагийн байгаан.
2012-12-24
Санал нэг байна Амараа
2012-12-24
Bataa:
Монголчуудаа дэлхий сөнөхгүй нь тодорхой болсон болохоор авч нөөцөлсөн лаа шүдэнз гэх мэт илүүдэл зүйлсээ зуд турхантай байгаа малчиддаа хандивлацгаая. Илүүдэл зүйлсээ ажил алба, анги танхим хаана л байна тэр газраа цуглуулаад онцгой байдлын газарт хүсэлт гарган хандив өргөцгөөе. Энэхүү уриалгыг цааш цааш өртөөлүүлэн дамжуулаарай. Сайн санааны үзүүрт тос гэдэгдээ
2012-12-24
555:
энэ хандивлана гэдэг чинь харин ёстой зөв санаа байна цааш нь боломжоороо дамжуулж нэгдээд хандив өгцгөөе.
bid nar har bagaasaa l yadarsan geed b.gaa malchdad baahan yum ugch b.san harin neg ch udaa bolov unegui mah, tsagaan idee idej b.gaagui shuu. nuguu malchid ni namarjingaa nair hesej idej uuchaad uvul bolohoor ene heden mal chini uhlee hatlaa yum ug geed l. er ni unegui yum hulganii havhand l b.dag biz dee
Erik:
Сайн санааны үзүүрт тос гэнэ үү жил болгон малчид зуд боллоо үхлээ хатлаа амь авар гээд уйлан дугарад цэрэг, цагдаа, оюутан, сурагч гээл бүгдээс нь баахан юм цуглуулаал аваад явна. Дараан баяраллаа ч байхгүй... тэгээд ч тэр мах сүүг нь хотын бид нар хэд дахин нугарсан үнээр авдаг. МАЛЧИДАД хандаж хэлхэд хотын бидний төлөө амьдарч байгаа биш шүү өөрөсдийнхөө төлөө амьдарч байга шүү
Oyungerelees avsan nomiig ni geriih ni uudend shideed ovooltsgoo humuusee
Оюунгэрэл гэдэг балай авгайгаас болж нилээн шатлаа. хэрэгтэй хэрэггүй баахан юм авчихсан. одоо яадагийн байгаан.
tseren:
ene Oyungerel gedeg avgaid hariutslaga tootsoh heregtei. ulsad tatavar tuldug baidald ni mun shalgalt hiih heregtei. orifjaim mash ih orlogo oldog gehdee dan belneer borluulalt hiideg, tatvaraa nuudag gedegt buren itgeltei baina. davrsaar davarsaar Mongoliin ard tumneer togoldog bolson bna sh dee, neg muu yanhan avgai
2012-12-24
Anyone:
uul ni amarhan l bmaar orlogiig ni todorhoilhod, oriflame-n suljee olson orlogooroo zahirluud ni tsalin avdag gesen biz de, ene hangalttai bish gej u?
emch asuudag haana uvduj baina geed tegheleer n end gej heldeg. Yg l uun shig ene zuurhaliin achaar mongoliin ard tumnii haana uvduj baina gesen hugshid bas huduuniihen baisan.odoo emchlye
2012-12-24
zaa huurug deeree tulval ene deel, yatga, shanz... uur yu baidiin olon chuhal zuilsiig soeloosoo avch hayah bolno. huurug hend gai bolood baigaa ym be.
2012-12-24
bi lav demjijiine. yarij baisan bichleguudiig n barimt bolgood arga hemjee avah shaardlagatai, tegehgui bol daraa ednii beldsen erguu tolgoitonguud bidnii huuhduudiig bas munhruulah gej eldev yanziin ym yarih bolno. baga der n darah shaardlagatai. shuu. Demjij baina
2012-12-24
Zol:
yag hichneen huvi n ene zuild itgesen ym bol? tsuuhun huvi n baihaa tiimuu? ene TV-nhan humuusiig muihruulahad ih uureg guitsetgedeg shuu. "ZA" gedeg suvgaar bol sunuh tuhai nevtruuleg garch baisan. TV-n ajilchid-g uursdig n senhruulj oyun uhaand n gerel oruulmaar humuus ym bailee shdee.
2012-12-24
zz:
Oriflame-s tatgalz mongolchuudaa, bid ingej l hariugaa awch chadna.
2012-12-24
Сайн байна уу? Би залуу хүн л дээ. Тэгээд ч бас шинжлэх ухааны чиглэлээр ажлаа хийдэг. Би болон манай гэрийнхэн энэ ярианд итгээгүй. Гэхдээ дургүй хүрч байсан. Яагаад гэвэл хөдөөнийхөн, хөгшчүүл маш их сандарсан байсан болохоор. Тэд үнэхээр итгээд баахан юм бэлдчихсэн, тэгээд сэтгэл санаа нь тавгүй байсан болохоор. Тэдэнд зүгээрээ яах ч үгүй гэж би өчнөөн хэлсэн. Тэгсэн тэд юу гэсэн гээч: Олны үг ортой гэж миний амыг таглаж байсан юм.
2012-12-24
emch asuudag haana uvduj baina geed tegheleer n end gej heldeg. Yg l uun shig ene zuurhaliin achaar mongoliin ard tumnii haana uvduj baina gesen hugshid bas huduuniihen baisan.odoo emchlye
боловсрол нимгэн ийм л авгай нар төрд суух гэж олон долоон юм чалчиж хагас шизотой юм шиг загнаж байхад тэнэг үхэр монголчууд итгээд л байж байгаа юм да ха ха ха
2012-12-24
Tolind bol bainga l hardag shd haha
2012-12-24
Amaraa:
Уншсан зүйлээ ойлгооч.Өөрсдийгөө толинд хар гээд байгаа юм биш үү? Хэн та нарыг энэ "тэнэг"-үүдийн үгэнд итгэ гэсэн юм.Өөрсдөө юм уншихгүй хүний үгээр яваад байвал яадгийг харлаа.21 ний өглөө ийм тэнэгүүд гэртээ /хөдөө/ бүгсэн үед Улаанбаатар минь ямар сайхан сэлүүхэн байв аа. Тэр явсан улсуудыг эргэж оруулахгүй хотоо хаачих юмсан.
2012-12-24
Санал нэг байна Амараа
боловсрол нимгэн ийм л авгай нар төрд суух гэж олон долоон юм чалчиж хагас шизотой юм шиг загнаж байхад тэнэг үхэр монголчууд итгээд л байж байгаа юм да ха ха ха
Tolind bol bainga l hardag shd haha
uuriig n ene delhiigees zailuul bur manai galaktikaas zailuul
2012-12-24
bi:
shinjleh uhaan, bolvsroliin salbaraa l hugjuul.
2012-12-24