МАН бүлэгтэй болов

img

УИХ-ын чуулганы  өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд үдээс өмнөх хуралдаанаар эцэслэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Эдгээр хууль батлагдсантай холбогдуулан МАН-ын төлөөллийн гишүүдийн хувьд бүлэг байгуулах боломж нэгэнт бүрдсэн тул УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг уншиж танилцуулав. Тэрээр МАН-ын бүлэг хуралдаж бүлэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлээд Н.Энхболдоор ахлуулсан нийт 25 гишүүн бүхий МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаж байгааг ианилцуулж, УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өгөв.

УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлгийн гишүүдийн нэрс бүхий танилцуулгыг хүлээн аваад УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдэж баяр хүргээд ирэх долоо хоногоос Байнгын хороод хуралдаж, байнгын хорооны гишүүдийн талаар шийдвэр гаргах болно гэлээ. Үүгээр энэ өдрийн чуулганы хуралдаан завсарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН шинэчлэгдээгүй гэдэг нь бүлгээсээ УИХ-ын даргад М.Энхболд гэж олонд зартай нэр хүнд нь унасан хотыг харанхуй болгосон хорчингоор тавих санал гаргасан нь нотлогдолоо. Арвин болон бусад нь гарч зугатахаас аргагүй олигархи сүлжээнд энэ нам атгуулжээ.Хайран нам М.Энхболдыг тойгдож байж Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх нээ. Шоронд яагаад орохгүй байна гэдэг л сонин байхад. Дэд дарга болох олон залуус байна. Ялзарчээ.
2012-12-23
би:
ИХурлын эхний хуралдаанаар 24 цаг дотор нь багтаад бүлгээ байгуулах эрх бас үүрэг нь байсаар байтал хуулийг үл тоомсорлон үздэг намаа хуулиас дээгүүр тавьдаг бүхнийг дийлнэ гэсэн их зангасаа болж их л зовлоодоо хөөрхийс минь... Одоо харин хуулиа баримтлах нь МАН-д ч хамаатай гэдгийг ойлгоо байлгүй дээ Жижиг Энхболд ч зуусан шиг зууж чаддаг чанга эр шүү.. хандыг нь гоё дарсан даа ..ХА ХА
2012-12-23
хуцаваа АНын хайр гэнэ үү хэхэхэ
2012-12-23
Batj:
MANd bolomj olgoloo shu ANiin hairiig daaj amidraarai ta nariig yaj ajillahiig harah l uldlee
2012-12-23