
Засгийн газрын хуралдаанаар шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны 1 дүгээр сарын 5-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
Түүнчлэн "Төрийн сангийн үйл ажиллагааны журам" батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хянан хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ журмыг батлан мөрдүүлж эхэлснээр төсвийн байгууллагын санхүүгийн сахилга бат, хяналт сайжирна гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ