
Өмнөд Солонгосын рэппер PSY-гийн Gangnam Style клипийг үзэх гэж You Tube-д нэг тэрбум гаруй удаа орсон байна. Баасан гаригийн өглөөний байдлаар энэ клипийг 997 сая гаруй үзээд байжээ.
Арваннэгдүгээр сарын сүүлчээр энэ клип You Tube-д үнэмлэхүй дээд амжилт тогтоосон бөгөөд тэгэхэд түүнийг 805 гаруй сая удаа үзээд байжээ.
Gangnam Style-д тавьсан “лайкийн” тоо (бараг 5,5 сая) бас дээд амжилт тогтоожээ. PSY-гийн Gangnam Style дуу хамгийн их таалагдсан дүрс бичлэгээр Гиннессийн номд ороод байна. Дашрамд дурдахад, 2010 онд гарсан Биберийн клип үүнийг нь үзсэн олонхи хэрэглэгчид таалагдаагүйг тэмдэглэх байна.
PSY-гийн (жинхэнэ нэр нь Пак Чэ Сан) дуулсан Gangnam Style нь 2012 оны долоодугаар сард You Tube-д тавигдсан бөгөөд бараг тэр даруйдаа нэрд гарч, эхний хоёр сар хагасын хугацаанд 100 сая орчим хүн үзжээ. Солонгос хэлээр дуулсан энэ дуу нь Сөүл хотын томчуудын суудаг Каннам дүүргийн оршин суугчдыг элэглэсэн дуу юм.
You Tube-д дуулиан тарьснаар PSY-гийн энэ хит өөрөө ч олон элэглэл дагуулжээ. Алдарт “Морин бүжгийг” Мадонна, Бритни Спирс болон Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар хийсэн юм. Дээр нь Gangnam Style нь “шилдэг дүрс бичлэг”-ийн төрлөөр 2012 оны хөгжмийн Europe Music Awards ТВ-ийн шагнал хүртжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ