Америкийн олимпийн аварга бүсгүй биеэ үнэлдэг байжээ

img

Америкийн олимпийн гүйлтийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гурван удаа орж байсан тамирчин бүсгүй Сьюзи Хэмилтон  өнгөрсөн үеийнхээ сонин явдлын тухай ярьжээ гэж оросын нэг сайтад бичсэн байна.  44 настай энэ эмэгтэй Лас-Вегас, Лос-Анжелос, Чикаго, Хьюстон хотын чинээлэг оршин суугчдад далдуур үйлчилгээ үзүүлж байснаа хүлээн зөвшөөрлөө гэж “Нью-Йорк таймс” сонинд  бичжээ. Энэ хугацаанд өөрийн хийж байсан зүйлдээ ичиж байгаагаа спортын од хэлсэн байна. Гэвч өөрийнхөө хүслээр ингэж  байсан,  үүнээсээ таашаал авдаг  байсан гэдгээ тэр хүлээжээ. Нөхөр сүүдэртэй  Хэмилтон  нөхрийгөөгөө ч өөрийн “бизнест” уруу татаж дөнгөжээ. Хуучин тамирчин бүсгүйн нөхөр нь түүний биеэ худалдаж байгааг тэрүүхэндээ эс зөвшөөрч,  энэ ажлаа орхихыг гуйж байжээ. Эмэгтэй өөрийнхөө үйлчилгээнд цагт 600 доллар авдаг байж. Мөнгөний хойноос хөөцөлдсөндөө болоод биеэ үнэлээгүй гэдгээ Сьюзи Хэмилтон хэлсэн байна. Тэр нөхөртэйгээ хамт тун гайгүй бизнес эрхлэдэг ажээ. Надад уйтгартай байсан гэж хэд хэдэн удаа олимпийн наадамд оролцсон бүсгүй яриад, тэгээд шинэ ажилд өөрийгөө сорихоор шийдсэн гэнэ. Тэр шинэ ажлаараа удаан хөөцөлдөх гээгүй ч, удалгүй энэ үйлчилгээ нь түүнийг эзэмдэж, энэ ажлаа бүтэн жил хийжээ. Сьюзи Хэмилтон  Барселон (1992 он), Атланта (1996), Сиднейн (2000)  олимпийн наадамд оролцсон юм. Тэр  1500 метрийн зайд гүйдэг байжээ. 2005 онд охин төрүүлснийхээ дараа сэтгэл санааны гутралд орж, үүнээсээ салахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэж тэр хэлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain muugaar bieee ynellej hodolmoriin baatar
2012-12-24