
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон” багийн хамгаалагч Жэйсон Терри өөрийн багийн тэргүүн тоглогч Пол Пирсын давуу талуудыг онцолсон байна. Мань хүн түүнийг илүү хүчтэй багуудад очиж тоглох болсон Леброн Жэймс, Дуайт Ховард зэрэг ододтой зүйрлэжээ.
“Зарим нэг хүнийг бодвол Пол Пирс өөрийн багийг орхиж яваагүй. Ийм хүн маш цөөхөн үлдсэн. Манай лигт нэг багт 12-13 жил тууштай тоглодог супер одод маш цөөн бий. Тэр бол тэдний нэг.
Пирс хүнд үед ч багаа орхилгүй үлдсэн. Тэр хэзээ ч “За, би явлаа” гэж хэлж байсангүй. Үүнийг нь хүмүүс ихэд хүндэлдэг юм” гэж Терри ярив.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ