Япончууд эзэн хааныхаа 79 насны ойг тэмдэглэж байна

img

Эзэн хааны төрсөн өдрийг уламжлал ёсоор  улсын баяр болгон тэмдэглэдэг юм. Хотуудын гудамжийг төрийн далбаагаар чимэглэдэг. Хүссэн хүмүүс эзэн хаанд баяр хүргэх юмуу түүнд мэндчилгээ бичихээр энэ өдөр эзэн хааны ордны дэргэд ирж болно. Үндсэн хуульд зааснаар , “Япон улс, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл” болсон  эзэн хааны Акихитогийн мэндэлсний 79 дэх өдрийг  өнөөдөр Япон даяар тэмдэглэж байна. Энэ  хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээлснээр,  энэ жил эзэн хаан болон түүний гэр бүлийнхэн үдээс өмнө   ард түмнийхээ өмнө гурван удаа гарч ирэх ажээ. Үдээс хойш  ордонд эзэн хаан болон түүний гэр бүлийнхэн оролцсон ёслолын арга хэмжээ болж, харин түүний харъяатууд  мэндчилгээ бичиж,  түүнд урт удаан наслахыг хүсэн ерөөж  болно. Эзэн хаан Акихито  Наран улсад байнгын хүндэтгэл хүлээдэг юм. Олон нийтийн санал асуулгаас үзвэл, тэр үндэстний бэлгэдлийн үүрэгтээ бүрэн нийцэж байна гэж япончуудын 80 гаруй хувь нь  үздэг ажээ.  Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-ний сүйтгэлт газар хөдлөлт, цунамийн дараа эзэн хаан үндэстэндээ хандан телевизээр үг хэлж, тэсвэр хатуужил, эрэлхэг зоригтой байхыг япончуудад уриалсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УНШИГЧ:
ТАНЬД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГИЕ
2012-12-24
БЯМБАДОРЖ:
ТАНЬД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЭД ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЬЕ
2012-12-24
Батнаа:
Энэ өвгөний төрсөн өдрийг тэр японуудчууд нь тэмдэглээ л биз. Бидэнд ямар хамаа байна. Ийм хэрэггүй мэдээ битгий тавьж бай.
2012-12-23