Явган зорчигчдод зориулсан гайхалтай зам, гүүрүүд
Тун саяхан, ердөө өнгөрсөн жил Шанхайд Пудонг нэртэй явган зорчигчдын шинэ гүүрийг нээжээ. Энэ явган зорчигчдын өргөн дугуй гарц нь Lujiazul-Pоуд буудалд хүрэхээр автомашины замаар явахгүй байх боложийг явган зорчигчдод олгодог юм. Гүүр бүх зам, сүлжээ, буудал болон өч төчнөөн дэлгүүр, кафе, офисын байшин бүхий худалдаа-цэнгээний том төвд хүргэдэг байна. Гүүр замаас дээш бараг 6 метр бөгөөд олон орц, урсдаг шат, гарцтай юм. Маш орчин цагийн дизайн, багануудын хоорондох урт зай нь айван тайван явах боломжийг хангаж өгдөг юм. Зорчигчид хотын маш сайхан дүр төрхийг харан баясаж, замыг аюулгүй гарч байна. Шөнө нь маш гоё гэрлээр гүүрийг гэрэлтүүлнэ. 5,5 метрийн өндөр гарц нь нэг эгнээгээр явж байгаа 15 хүнийг нэгэн зэрэг нэвтрүүлэх чадвартай. Энэ газар нээгдмэгцээ л хотын жинхэнэ дурсгалт газрын нэг болжээ. Ногоон суулгац, олон цэцэг, ургамалтай энэ дугуй гарц ер бусын сайхан, содон харагдана.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ