2 дугаар сарын 24-ний Даваа гарагт:
• “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд;
• Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд;
• Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд.
Жич:-“Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалт ярилцлага 12 дугаар сарын 24-ний өдрийн Даваа гарагийн 15.00 цагаас Корпорайт зочид буудлын хурлын танхимд; -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг 12 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагийн 15.00 цагаас “В” танхимд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ