Цэцэрлэг барина гэж газрыг нь авчихаад Номин компанийн агуулах барьжээ

img

Гэр хороооллын дахин төлөвлөлтийг хот хийнэ. Гэхдээ  хорооны иргэд хүсэлт гаргаагүй нөхцөлд тухайн хорооны нутаг дэвсгэрт ямар нэг төлөвлөлт хийгдэхгүй хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ”Хүүхдийн ордон”-д болсон “Гэр хорооллын хөгжил иргэдийн оролцоо” нээлттэй уулзалтад оролцогсдын өмнө цохон тэмдэглэв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн зураг төслийг  Баянзүрх, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн  нийт зургаан гэр хорооллын байршилд түшиглэн  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Гэр хорооллыг орон сууцжуулах төслийнхөн бэлтгэн гаргасан аж. Хэрэв зураг төсөл нь бэлэн болсон эдгээр  хорооны иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж “Оршин суугчийн зөвлөл”- өө байгуулж хүсэлт гаргаагүй нөхцөлд уг төсөл нэр бүхий хороодын нутаг дэвсгэрт хэрэгжих боломжгүй болох аж. Нээлттэй уулзалтад оролцогсод уг төслийг бүгд дэмжиж байна. Гэхдээ хэрэгжүүлэх арга, зам дээр өөр өөр байр, суурь баримталж байгаа нь илт ажиглагдаж байв. Оролцогсод ийм өөр өөр байр, суурьтай байгаа нь урьд нь нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах  үйл ажиллагаа хэд хэдэн хэлбэрээр явсан. Тэр нь бүтэлгүйтсэнтэй холбоотой гэж тайлбарлах иргэд байна. НИТХ-ын 2012 оны сонгуулийн  өмнө Улаанбаатар хотын эрх баригчид 7-р хороолол барих нэрээр нийслэлийн “А” зэрэглэлийн бүс дэх буюу “Зуун айл”-ын гэр хорооллын газрыг хэт доогуур үнэлж иргэдийг хохироосон гэж үзэгсэд уулзалтад олон байсан нь  нэгдсэн  байр суурьт хүрэх боломжийг холдуулчихжээ. Төрийн бүтэлгүй энэ оролцооноос гадна Баянзүрх дүүргийн 12-р хороо “Чулуутын задгай” хэмээх ТББ цэцэрлэг барина гэж иргэдээр газар чөлөөлүүлж авчихаад “Номин” компанийн агуулах бариулсан тохиолдол гарсан байна.  Эдгээр урьд нь гарсан мэр сэр алдаанаас болж,  ирээдүйн төлөвлөлтөөс илүү, өнгөрсөн хугацаанд болсон явдлыг  шүүн хэлэлцэв. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ийм уулзалт цаашдаа маш олн болно. Тэр бүхэн дээр бидний олголт улам ойртох болно. Дэд бүтцийг одоогийн гэр хороололд оруулах ямар ч боломж байхгүй. Ийм учраас инженерийн байгууламжид захирагдан гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зүйл гарч ирж байгаа юм хэмээн хэллээ. Нээлттэй уулзалтад нийслэлийн Засаг даргын Барилга,  хот төлөвлөлт, дэд бүтэц хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга Ш.Ганхуяг, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш. Төмөрбаатар нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үүлээ юу вэ:
"Дэд бүтцийг одоогийн гэр хороололд оруулах ямар ч боломж байхгүй." гэжээ Бат Үүл одоо л энийг болмжгүй гэдгийг ойлгож байх шив дээ. Нөгөө том том амлаад марсайтлаа инээгээд байсан хаана байна. Одоо өөрөө хөшигний ард суугаад өөр хүнээр боломжгүй гэж хэлүүлээд сууж байдаг. Наад үлгэрийг чинь МАН хангалттай ярьж луйвар хийсэн дээ. Та нар шинэ аргаар л луйвар хийхгүй бол иргэд одоо дахин луйвардуулахгүй. Утаатай байна уу, өмхий байна уу одоогийн газраа байсан дээр. Мөнгөтэй болвол нэг дүнзээр юм босгоно биз. Чадахгүй бол бор гэртээ байсан дээр
2012-12-25
ХОТЫН ТӨВ 40 МЯНГАТЫГ НУРААЖ ШИНЭ ХОТЫН ТӨВТЭЙ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ. ИХ ОЛОН ЖИЛ ЯРЬЛАА ДАА.
2012-12-24
batuul bolyo:
odoogiinho dulaanii hereglrrg daahgui bgaag irged maani oilgoj bmaar ym tegeed yun ger horoolol ruu dulaan tatah bat uul arai denduu irgediig hoshgiruulah ymaa manai ger horoolliin irged ch gej itgeel
2012-12-24
санаа нь сайхан боловч хэзээ ч бүтэхгүй асуудал гэж энэ дээ. танайх нүү манайх эндээ газраа төлөвлөөд танай газар дээр цэцэрлэг барья дулааны шугам татна гэх юм уу эсвэл баахан машин засварын газрын хажууд цэцэрлэг сургууль эмнэлэг байгуулах уу шаал худлаа
2012-12-24
бас нэг шоу
2012-12-24
Iim l gazaruudiig [ NOMINGIIN GAZAR shig ]huraah heregtei.
2012-12-24
хот шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт дээр тулгуурлан хөгждөг. утаанбаатарт хөгжлийн төлөвлөгөө байна уу? тохилог хувийн орон сууц гэж ярих юм. түүнийг утаанбаатарт биш хотоос зайдуу хөрөнгөтэй нь барих хэрэгтэй бишүү? иргэдийн орлого орон сууц байтугай амьд байх төдий идэхэд хүрэхгүй байгааг харалган төр түүний сохор албан хаагчид хардаггүй бололтой 4 жил их ажил хийж байгаа гэж өөрсдийгөө магтаж байгаад л хугацаагаа өнгөрөөдөг төрөнцөрийг яаядаа
2012-12-24
ҮҮЛ БААТАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ
2012-12-24
FUCKING BITCH FOR BAT UUL
2012-12-24