Монголоос ах дүү Азийн аваргууд нэгэн зэрэг төрлөө
Энэ сарын 13-20-ны хооронд Энэтхэг улсын Дели хотноо Азийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр болж өнгөрлөө.Уг тэмцээнд 12 орны 400 гаруй өсвөрийн шатарчид оролсон бөгөөд Монгол Улсаас сонирхогчдын шатрын дэлхийн аварга, Фиде мастер Сумъяагийн Билгүүн дүү С.Чингүүний хамт амжилттай оролцож ирлээ. Фиде мастер С.Билгүүн U15 насны ангиллын рапидын төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд стандарт төрөлд 4, блиц төрөлд 5-р байр эзэлсэн аж. Харин дүү С.Чингүүн нь U7 насны ангиллын стандарт төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд рапид төрөлд 4, блиц төрөлд 3-р байр тус тус эзэлсэн байна. [caption id="" align="alignnone" width="555" caption="Дүү С.Чингүүн"]
[/caption]
[caption id="attachment_184499" align="alignnone" width="457" caption="Ах С.Билгүүн"]
[/caption]
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ