
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Энэ удаагийн хурлаар шатахууны үнийн өсөлт ба цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төв
11.00 цагт “Fuji holding” ББСБ-аас прокуроруудын хууль бус үйл ажиллагааны талаар баримттай мэдээлэл хийнэ. Прокурорынхан тус байгууллагад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруй хугацаанд үйл ажиллагаанд нь саад учруулж, эцэст нь хэрэгсэхгүй болгосон аж.
12.00 цагт Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх II кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон 22 төлөөлөгч орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тусгаар тогтнолын ордонд
12.00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ