Д.Арвин АН-д одож, МАН-д бүлэг олдов

img

Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын мэдээ мэдээллийг эмхэтгэн уншигч олондоо хүргэе. Улс төрд сураг төдий байсан мэдээлэл батлагдаж УИХ-ын гишүүн Д.Арвин намын харьяаллаа сольж шуугиан тарьсан бол удтал дуншсан МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болж магнай тэнийсэн гээд  олон үйл явдыг нэрлэж болно.

АН-д Д.Арвин элсэв

УИХ-ын гишүүн Д.Арвин  өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ардчилсан намд албан ёсоор элсч, батлахаа гардсан  үйл явдал олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр  ууган намаас гарах болсон тухайгаа тайлбарлахдаа “Монгол Улсад өөрчлөн байгуулалт хийх ёстой гэдэгт хатуу үзэл бодолтой байсан би. Иргэд маш хүнд нөхцөлд бараг хүй нэгдлийн үед амьдарч байна гэдгийг ойлгосон. Ажлын байргүй, цахилгаангүй, усгүй, сургууль цэцэрлэггүй амьдарч буй иргэд нийслэлийн захын хорооллоор дүүрэн байна. Миний боловсруулсан хөтөлбөр АН-ын бодлоготой тохирч байгаа учраас хамтарч ажиллахаар болж байна. Түүнээс биш би урваагүй.  Үзэл бодлоосоо урваагүй. АН-д элсч, төрд ажиллаж хийх ёстой гэж төлөвлөсөн зүйлээ хийе гэсэн сэтгэл өвөрлөж ирлээ.  Хийе, бүтээе гэсэн сэтгэлээр дээрх шийдвэрийг гаргалаа” гэсэн юм. Түүнчлэн  хамтарсан Засгийг бат бөх ажиллаасай гэдгийг хүсч байгаагаа илэрхийлээд өөрөө сайдын амалгаа авч ирээгүй гэдгээ баттай хэлнэ хэмээн андгайлав.

Гэхдээ тэрбээр сайдын дайтай ажиллах гэнэ. Мөн МАН-аас гарах болсноо намынхаа шинэчлэлтэй холбон тайлбарлаад “2008 оны сонгуульд ч тэр элсний 13 гээд тэмцэж байсан, намаа шинэчлэхийн төлөө. Дараа нь элсний 13 болж намаа шинэчилсний төлөө эргэж 2008, 2012 оны сонгуульд манай намын удирдлагад байдаг хүмүүс намайг унагах, ялуулахгүй байх арга хэмжээнүүдийг олон удаа авч байсан. Саяны сонгуульд ч гэсэн нэг намын хоёр хүн нэр дэвшиж байхад бусдыг нь дэмжээд намайг дэмжээгүй. Энэ бүхэн намаа орхих үндэслэл” болсон гэдгээ нуусангүй.

МАН бүлэгтэй боллоо

Ард түмний сонгуулийн дүнд бий болсон УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд олон сар хүлээсний эцэст бүлэгтэй болсон юм.

УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.

Эдгээр хууль батлагдсантай холбогдуулан МАН-ын төлөөллийн гишүүдийн хувьд бүлэг байгуулах боломж нэгэнт бүрдсэн тул УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг уншиж танилцуулсан. Ингэснээр МАН-ын бүлэг хуралдаж бүлэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлээд Н.Энхболдоор ахлуулсан нийт 25 гишүүн бүхий МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаж байгааг танилцуулж, УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өгөв.

УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлгийн гишүүдийн нэрс бүхий танилцуулгыг хүлээн аваад УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдэж баяр хүргэсэн юм. Ингэснээр МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногоос Байнгын хороонд харьяалагдах асуудал нь шийдэгдэх юм.

Н.Энхбаярыг хорих анги руу  хуваарилав

Дээд Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрөгч баасан гарагийн 11.50 цагийн үед  Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачсан юм. Түүний  биеийн байдал муу байсан тул сүүлийн хоёр сар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ.  Энэ сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн "Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзсэн шийдвэр гарсан учраас ийн хорих анги руу нь ачсан байна.

Гэхдээ хяналтын шатны хуралдаанаар Н.Энхбаярыг  Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг нь нотлогдоогүй гэж үзсэн тул дээд Шүүхээс ялыг нь хөнгөрүүлэх үндэслэл болсон байна.

Элэг  шилжүүлэн суулгах төхөөрөмжтой болно

Засгийн газрын хуралдаанаар уржигдар элэг болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг Монголд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авах дөрвөн тэрбум 270 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.

Цусны эмгэгүүд,тэр дундаа цусны хорт хавдар жил бүр 50-60 хувиар нэмэгдэж, үүнийг даган эмчилгээ үйлчилгээний зардал өсчээ. Иймд Клиникийн I эмнэлэг 2011 оноос ясны чөмөг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ажлыг БНСУ-ын тэргүүлэх эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна.

Дэлхийн төгсгөл

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлөөр манай орны амьдралд сургамжтай үйл явдал болж өнгөрсөн нь "дэлхийн төгсгөл" байлаа. НАСА-гийн мэдээллийг иш татан одон орон судлаач, ШУА-ийн гишүүн эрдэмтэд төдийгүй лам нар хүртэл олон дахин мэдэгдэл хийж арванхоёрдугаар сарын 21-нд юу ч болохгүй бөгөөд амар тайван байхыг сануулсан ч тусыг эс олов. "Орифлэйм"-ийн Г.Оюунгэрэл мэтийн элдвийн цуурхал ярианд автагдаж ихээр гэр, лаа, шүдэнз нөөцлөн хотын төвөөс дайжсан нь XXI зууны монголчууд ямархуу шинжлэх ухаанч, боловсрол оюуны чадамжтай улс гэдгийг илтгэн харууллаа.

Ер нь сүүлийн жилүүдэд монголчууд шинжлэх ухаанд бус ашиг сонирхол харсан үзмэрч, мэргэч төлгөчдийн үгэнд илүү итгэдэг, амьдрал үзэл санаагаа даатгаж "мунхардаг" болсон нь бидний эмгэнэл болоод байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SUKHEE:
noyn urvaach nokhoi sharvaach gej ugiig ta batallaa ta ymar hunee bas haruullaa ta ene namaas garch irsen ta ichihgui bnuu daraagiin songuulidn ta AN ner devshvel ta garna gej tolgoidoo tootsoolsonuu bu bayrla ta dahij garahgui ymar hunee haruullaa Ta
2012-12-25
ene bol ard tumnii itgel,songoltiig mash buduulgeer huurch uh hurliin gishuun bolj bga huvia bodson uildel yum.iim uchiraas zalilan hiisen hergeer eruugiin hereg uusgej shalgaj haruitslaga tootsoh yostoi.
2012-12-25
зочин:
арвин гишүүн зөв юум хийсэн өөрийн бодол өөртөө зөв арвин гишүүн та зөв алхам хийсэн шүү ардчилсан нам мантугай
2012-12-25
ene bol ard tumnii itgel,songoltiig mash buduulgeer huurch uh hurliin gishuun bolj bga huvia bodson uildel yum.iim uchiraas zalilan hiisen hergeer eruugiin hereg uusgej shalgaj haruitslaga tootsoh yostoi.
Em Tvgjil,neg udur buurund kutkaa sheachaad odnoo doo ,xexexe!
2012-12-24
5555:
Ют хийх гэсэн төрийг бусниулах гэж орсон юм биш байгаа.
2012-12-24
gbld:
арвин бол амиа хоохойлсон амьдрах аргаа хайж яваа авгай,яавал би идэх хоолтойгоо үлдэх вэ гээд энэ замыг сонгосон юм байна өөрийн бодол өөртөө зөв дараагийн сонгуулиар ямар нам ялна тэнд арвин орно гэдэг нь тодорхой юм байна хүн итгэл үнэмшил үзэл бодлоосоо ийм амархан уйддаг гэж бодсонгүй хүн чанараа гэж хаана юу байдаг юм бол доо харвин адил хайлаад ууссан юм уу арвин адил арилж замхраа юу
2012-12-24
Irgen:
Arvin gishuunii zuv MAH uneheer dampuursan nam ene chigtei bhgui bolovol sn bna. Esvel mash tom restart hiih heregtei
2012-12-24
yoko:
ene MAN-han tegeed erunhiilegchid bayarlalaa geed helchihej chadahgui ulsdaa.Erunhiilegch l edniig bulegtei bolgohiin tuld huuliin tusul urgun barij heleltsuulj bj bulegtei bolgoj ugluu sh dee tegehd uursdiin hucheer bolchihson yum shig zagnaad bh yum.herev tiim huuli urgun bariagui bol bulegtei bolj chadahgui l bsan sh dee.
2012-12-24
Zochin:
Uruvdeltei yumaa Arvin darga nart yaj beleg ugch namd orohuu gesen l yum baisan.Gehdee garsan ni boljee.Hun muutai haa ch ugui barilgachin, 1 uguulber zuv bichij chaddaggui emegtei
2012-12-24
erka:
arvin gishuuniig demjij bna emegtei shildeg uls torch emegtei hun shu ta chadna bayar hurgii
2012-12-24
Enkhtuvshind:
Hamgiin suulchiin komunist ni chi baih Uuchlal guih ch geh shigee Hogiin novshnuud uls ornoo iim bolgosondoo uuchlalguih heregtei
2012-12-24
зочин:
Дотроос нь хагалан бутаргах гэж байгаа юм. АН-г.
2012-12-24
bi mongol hun:
Arvin tand MAN bolon taniig songoson irged uzel bodoldoo unench bai gej itgel naidvar tavisan bolohoos bish urvaad sharvaad ug gee yu??????? Ichehgui yumaa, tiim ih ardchilsan nam gej guih bsiin bol anhnaasaa ardchilsan namd elsehgui yasiin,,,,, Bi nam bus ch gesen er ni urvagchid yasnii durgui hundee,,, ene bol mongol hunii zan.......
2012-12-24
санчир:
Арвин МАН-н даадгавар өвөртөлж АН-д элссэн штээ. Тагнуулын үүргээ сайн гүыцэтгээрэй.
2012-12-24
иргэн:
Арвинд их баярллаа МАН-аас ахиад зөндөө хүмүүс орхин гарч хахууль луйварт идэгдсэн улс үндэстнээ хөршүүдийнхээ хараанд унагаж оруулдаг явуургүй намаас гарах эрүүл үзэгдлийн эхлэл боллоо.
2012-12-24
bi:
Арвин чи яаж чадаж байнаа, ичдэггүй юм байх даа, хэлэх ч үг алгаа
2012-12-24
иргэн:
Арвинд их баярллаа МАН-аас ахиад зөндөө хүмүүс орхин гарч хахууль луйварт идэгдсэн улс үндэстнээ хөршүүдийнхээ хараанд унагаж оруулдаг явуургүй намаас гарах эрүүл үзэгдлийн эхлэл боллоо.
харвин:
харвин чинь ардчилал эхлэх үед гудамжинд үлдсэн байсныг МАН өдий зэрэгт хүргэсэн юм биш үү. эмнэдгийн барилгын мөнгө эмнэлэг нь хаана байна. барьсан хэдэн байр нь хүнд хөхцөлд амьдрагсадын сууцны жишээ болж байна. нураах барилгад энэ авгайн хэдэн балгас. орсон газрын булхай,, гээд энэ бүхнээ аргалж өнгөрөөх гэж харааж зүхүүлж байсан нам руга харайлгав да
2012-12-24
Зочин:
Бvлэгтэй боллоо гээд ухаан нь нэмэгдэх биш.улам л бvлгээрээ дайсагнах биз
2012-12-24
монгол:
АРВИНГ ДЭМЖИЖ БАЙНА. МАН-ХАН ГЭЖ ӨӨДГҮЙ НО ВШУУД ЮМАА. 1 ЭМЭГТЭЙГ АЯТАЙХАН ШИГ ДЭМЖЭЭД АВААД ЯВЧИХГҮЙ АЛДЧИХААД ГОНШИГНООД Л МУУ ХЭЛЭЭД БАЙХ ЮМ. ЯЛАНГУЯА ЭНХТҮВШИН. СОНГОГЧДООС НЬ УУЧЛАЛ ГУЙЯ ГЭХ ШИГ. ТА НАР ХЭЗЭЭ ИЙМ ИХ СОЁЛТОЙ БОЛЧИХСОН ЮМ. ЭНЭ МУУ ЭНХТҮВШИН ЖИГҮҮР БАЙГУУЛААД Л 1 САЙД БОЛОНГУУТАА ТАГ ДУУГҮЙ БОЛООД Л ШОГ ГАР Ш ДЭЭ
2012-12-24