Өнөөдөр дэлхийд: Дэлхийн анхны уурын автомашин үзүүлжээ

img

  1801 оны арванхоёрдугаар сарын 24-нд  Английн баруун өмнөд нутгийн аж үйлдвэрийн Камборн хотхонд зохион бүтээгч-механик Ричард Тревитик анхны уурын автомашин зохион бүтээснээ үзүүлжээ. Машин нь найман хүний суудалтай бөгөөд нэг хэвтээ цилиндр,  арын хоёр том дугуйны хооронд арал дээр суурилуулсан өндөр даралтын хөдөлгүүрийн хүчээр явдаг байв. Машины ард зогсох галч уурын тогоо руу нүүрс хийдэг байсан байна. 1829 онд уурын машинууд зорчигчдын хувьд хамгийн хурдан тээврийн хэрэгсэл болсон бөгөөд багтаамж ихтэй омнибус нэртэй машин цагт 24 км хурдалдаг байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ