АНУ-д Ку-Клукс-клана байгуулага байгуулагдсан байна

img

АНУ-ын 1861-65 оны иргэний дайнд ялагдсаны дараа холбооны улсын тал баримтлагч хэд хэдэн ахмад дайчин негрийн хөдөлгөөн болон дэвшилт үзэлт байгууллагуудтай тэмцэх зорилгоор Ку-клукс-клан гэдэг арьсны үзэлт нууц террорын байгууллагыг 1865 оны арванхоёрдугаар сарын 24-нд байгуулжээ. 1867 онд хуучин Холбооны муж улсуудын төлөөлөгчид Нэшвилль хотод их хурлаа хийж, “Өмнөдийн үл үзэгдэх эзэнт улс” гэдэг нууц нийгэмлэг байгуулсан байна. Куклукскланыхан айлган сүрдүүлэх, тус байгууллагын гишүүдийг холбооны улсын эрх баригчид таних боломжгүй байх зорилгоор нүдийг нь  харагдуулах төдийхөн  ухаадастай хэлхэгэр цагаан өнгийн тусгай дүрэмт хувцас өмсдөг  хийжээ. Тус байгууллагынхан хүмүүсийг аймшигтайгаар цаазлаж байснаас болоод 1870 онд уг байгууллагыг албан ёсоор тараасан ч,  үнэндээ оршин тогтносоор байсан бөгөөд 1915 онд Атланта хотод сэргээжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ