Египетийн сөрөг хүчнийхэн санал асуулгад луйвар орсон гэв

img

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн бүрэн эрхийг өргөжүүлэхтэй холбоотойгоор энэ сарын 15-ны өдөр тус улсад бүх нийтийг хамарсан санал асуулга  явуулсан. Олон мянган хүн Тахрирын талбайд цугларч Мурсигийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхийн эсрэг бослого гаргаж, зарим хүмүүс санал асуулгад оролцоогүй байхад  санал асуулга Мурсигийн талд гарч байгаа нь олныг эгдүүцүүлж байгаа юм. Санал асуулгын урьдчилсан дүн гарч нийт санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь Мурсиг дэмжсэн үзүүлэлт гарсанд сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж "Яагаад ч ийм  байж таарахгүй. Энд яах аргагүй луйвар орсон байна" хэмээн мэдэгдэж байгаа. Санал асуулгын албан бус, урьдчилсан мэдээллээр Мурсин ялалт байгуулсныг мэдэгдсэн цагаас эхлэн сөрөг хүчнийхэн тэмцэж эхэлсэн ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм. Санал асуулгын бодит дүн өнөөдөр үдээс хойш гарна. Энэ санал асуулга  явагдснаас хойш бараг арав хонож байхад бодит дүнг зарлахгүй байгаа нь яах аргагүй будилаантай болж байгааг харуулж байна хэмээн ард иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Хагас сайн өдрийн байдлаар санал асуулгыг 63 хувь нь Мохаммеп Мурсиг дэмжсэн байгааг зарласан байна. Гэтэл санал өгөгсдийн хувьд ийм өндөр хувьтай байх ёсгүй хэмээжээ. Санал асуулгын дүн ийм таагүй гарч байгаад зөвхөн иргэд эсэргүүцэлтэй хандаж байгаа хэрэг биш юм. Египетийн шүүгч нар ч эсэргүүцэж байгаа. Сөрөг хүчний удирдагчдын нэг Гаффер Шорк France-Presse агентлагт “ Бүх нийтийн санал асуулгын дүн бол бидний тэмцлийн төгсгөл биш, энэ иргэдийг харин ч зоригжуулж буй хэрэг өөрөөр хэлбэл гал  өдөөж буй хэрэг. Египетийгн ард түмэн тэмцсээр байх болно” хэмээн хэлжээ. Хосни Мубаракын харгис хатуу дэглэмийг арай ядан түлхэн унагасан Египетчүүд дахин нэг дарангуйлагчийн сүүдэр дор амьдрах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Харин Эрх чөлөө шударга ёс намынхан  болон Мурсиг дэмжигч муслим ахан дүүсийнхэн  энэ санал асуулгын дүн Мурсигийн ялалтаар дуусгавар болно гэдэгт найдаж байгаагаа хэлж байна.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ