БШУ-ны сайд Л.Гантөмөр өвөлжилтөд анхаарал хандуулахыг үүрэг болгов

img

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг агаар эрс хүйтэрч, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан, орон нутаг дах цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүрт нь авч холбогдох шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өвөлжилтийн талаарх шуурхай мэдээлэлтэй танилцаад өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

·         Түлээ нүүрс, халаалтанд дутагдаж буй Улаанбаатар хот  болон Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймгийн нийт 13 сургууль, цэцэрлэгт нийт 856.5 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсний зэрэгцээ 2013 оны 1 дүгээр сард дутагдаж болзошгүй байгаа Дорноговь, Төв, Ховд  аймгийн 8 сургууль, цэцэрлэг, дотуур байрны түлээ, нүүрс, халаалтын 30.7 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэх холбогдох зохицуулалтыг хийлээ.

 

·         Их хүйтэрсний улмаас халаалтын зуухны тогоо хагарсан 6 аймгийн  17 сургууль, цэцэрлэгт нийт 282.9 сая төгрөгийн, салхинд дээвэр нь хуурсан Говь-Алтай аймаг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийт 4 сургууль, цэцэрлэгийн 30,0 сая, нийт 312.9 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг Улсын Онцгой байдлын комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

·         Цаашид өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс дараахь чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүнд:

·         Цаг агаарын хүйтрэлээс шалтгаалан онцгой нөхцөл байдал үүсч байгааг харгалзан шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллах;

 

·         Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нартай харилцах утасны жагсаалт гарган цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад болон тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, дотоод аудитын газарт ирүүлэх, жагсаалтад орсон утсыг 24 цагийн турш нээлттэй ажиллуулах чиглэл өгөх, мэдээллийн шуурхай байдлыг хангаж ажиллахад онцгой анхаарах;

·         Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хувцаслалт, анги танхим, дотуур байрны халаалтын хэмд байнгын хяналт тавьж ажиллах;

·         Сурагчдын амралт эхлэх үеэр сурагчдыг эцэг эхэд нь гараас гарт хүлээлгэн өгөх;

·         Эцэг эх, асран хамгаалагчдад дараах чиглэлээр зөвлөмж, чиглэл өгч хамтран ажиллах. Үүнд:

·         Хүүхдийг гэртээ дулаан, шим тэжээллэг хоол хүнстэй байлгаж, ханиад томуу, халдварт өвчин хүрэх, гэмтэх, бэртэх, осгох аюулаас сэргийлэх, амралтын үеэр хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих;

·         Хүүхдийг ханиад хүрсэн тохиолдолд эмчид хандаж, удаан хугацаагаар ханиадтай явуулахгүй байлгах;

·         Хүүхдээ сургуульд хүргэж өгөх, гэр лүүгээ авч явахдаа цаг хэмнэх, зам товчлох зорилгоор зөвшөөрөгдөөгүй болон эрсдэлтэй замаар явахаас зайлсхийх, цөмөрч болзошгүй гол мөрөн, нуурыг гатлахгүй байх зэргээр аюулгүй байдлыг хангаж байх;

·         Сурагчдын амралтын үеэр ямар ч тохиолдолд хүүхдийг малд явуулахгүй байх;

·         Цас их орж байгаатай холбоотойгоор зарим аймагт зам, даваа хаагдсан, хаагдаж болзошгүй байдал үүсч байгаа тул цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний нөөц, хангамж, түлээ, нүүрсний татан авалт, нөөцөд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

·         Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт байнга хяналт тавьж,  халуун аарц, сүү, байгалийн жимсний шүүс уулгаж байх;

·         Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, түлээ нүүрс худалдаж авах боломжгүйн улмаас гэр нь хүйтэн, хоол хүнсний хомсдолтой байдаг өрхийн хүүхдүүдийг эрсдэлд учруулахгүй байх талаар нийслэл, дүүрэг, сум, хороодын түвшинд орон нутгийн Засаг захиргаатай хамтран холбогдох арга хэмжээг зохион байгуулах;

 

·         Өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах бололцоотой сургуулиуд эцэг эхийн хүсэлтийн дагуу онцгой шаардлагатай тохиолдолд сурагчдын амралтын хугацаанд эцэг эхтэй нь гэрээ байгуулж ажиллуулахболомжийг судлаж шийдвэрлэх;

 

·         Сурагчдын амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халаалтын системийг хөлдөлтөөс сэргийлж, хариуцлагатай жижүүр ажиллуулах;

·         Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, өвчилсөн тохиолдолд богино хугацаанд эмчлэх талаар холбогдох арга хэмжээ авах;

·          Сурагчдын амралтын үеэр шаардлагатай тохиолдолд дотуур байрыг ажиллуулах бэлэн байдлыг хангах;

 

·         Салхи шуурганы улмаас сургууль, цэцэрлэгийн дээвэр хуурахаас сэргийлж, хүндрүүлэгч тавих арга хэмжээ авах;

·         Цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байрны дулаан алдалтын байдалд үзлэг хийж, цонх шиллэх, нэмж дулаалах, халаалтыг хэвийн хэмжээнд хүргэх зэргээр шаардлагатай бүхий л арга хэмжээ авч ажиллах;

 

·         Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр цаг үеийн мэдээллийг тогтмол авч, холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байхыг тус яамны холбогдох газруудад үүрэг болголоо. 

 

 

§  БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ

§  ХЭВЛЭЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БОЛОВСРОЛЫН САЙД ГУАЙ ГАНЦХАН ДУНД СУРГУУЛЬ БОЛОН ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ПРОГРАММТАЙ ЗУУРАЛДААД БАЙЛГҮЙ ШИНЖЛЭХ УХААНАА ХЭЗЭЭ ХӨГЖҮҮЛЖ ЭРДЭМТДИЙН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ ВЭ
2012-12-24
иргэн:
юун ч орой сануулав.гэхдээ ниргэсэн хойно биш л яахав дээ
2012-12-24
od:
nogoo xuuchin sangiin said talxanii vniig bi medexgvi bi yamar taxi awdag bish gej xutsaj baisan shvv tiim duraaguud zailj iimerxvv ajilaa meddeg xvn garsan bayaelaj yawdag ym aa amjilt saidaa
2012-12-24
az:
shine said sain bn ard tvmee oilgojil bn
2012-12-24
gannam style:
harin ch naad hvn chin ih ym hiij bga shvv hvmvvseee teged ch ard tvmen oorsdoo itgeed songosiin ardchilig shinechleltiig maniihaan dandaa im mu muuhai ym ta nar bichej bgaachee
2012-12-24
ялгаагүй ээ бусад нь ийм л байгаа шүү дээ баахан АМ
2012-12-24
bi eniig arai uur yum hiih yostoi said gej oilgood bga shd...
2012-12-24
Халимаг:
Гантөмөр сайн байна. 11 дүгээр хорооллоос саналаа өгсөн юм, ингэх ч байх гэж бодсон сайн ажиллаж байна. Өөрөө өөрөөрөө л байдаг юм шүү дүү минь, түмэнд хэрэгтэй үйлс удам их бүтээгээрэй.
2012-12-24
Baahan l yum yariad bdag gar bsan chin owoo yumuu gsn chin uhsen hoinoo neg ch ajil hiihgui jinhene hudlaa yu ch medehgui gar bna lee dee. 4 jiliin daraa tgeel bas l zugeer l yawaad ugnu duu
2012-12-24
ялгаагүй ээ бусад нь ийм л байгаа шүү дээ баахан АМ