"Шударга ёс" эвсэл маргаантай байгаа гэв
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тус бүлэг хуралдаагүйг УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар орон нутагт ажиллаж байгаатай холбоотой ирц хүрээгүй гэсэн мэдээллийг бүлгээс өгч байгаа юм.
Гэвч зарим эх сурвалжийн мэдээллээр МҮАН, МАХН-ын гишүүд хоорондоо таарамж муутай байгаагаас хуралдаж чадахгүйд хүрсэн гэх яриа чих дэлсээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ