Д.Эрдэнэбат: Дэгийн тухай хууль баталсан нь чухал алхмын нэг

img

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусч, мэдээлэл хийлээ. Тэд бүлгийн хуралдаанаараа 2012 оны чуулганаар хэлэлцсэн асуудал, бүлгийн үйл ажиллагааныхаа тайланг дүгнэжээ.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АН-ын бүлгийн гишүүнд хангалттай сайн ажилласнаа энэ үеэр дуулгасан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгийн 2012 оны сүүлчийн хуралдаан өнөөдөр болж байгаараа онцлог. Бүлгийн үйл ажиллагаанд гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлснээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай тогтоолын төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэх учир Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн танилцуулгыг сонслоо.

Түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг гишүүдэд хүргэж, байр сууриа илэрхийллээ. Бид 2013 оны амин чухал асуудлыг шийдвэрлэх гол хуулийн төслийг энэ хугацаанд санаачилж, ирэх оны эдийн засгийг өөд нь татах, иргэдийнхээ амьжиргааг зөв чиглүүлэх, ажлын байртай байлгах бүтээн байгуулалтын хууль тогтоомжийг баталж чадсанаараа онцлог байлаа гэж гишүүд санал нэгтэй байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 186 хууль, тогтоолыг баталж чадсан. Энэ бол чамлахааргүй амжилт. 2013 он бидний хувьд их ажлын жил.

Үүнийгээ зөв ашиглаж, үр дүнгийг нь харах ёстой. Нөгөөтэйгүүр хоорондоо хоосон улс төржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг ийм он жилүүд хүлээж байгаа гэдэгт хүн болгох итгэх хэрэгтэй. УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг баталсан явдал нь хамгийн чухал алхмын нэг.

Улс төрийнхөө хувьд МАН бүлэгтэй болсон явдалд баяр хүргэх ёстой. Энэ бол улс төрийн энгийн соёл. Тэгэхээр үүнийг УИХ дахь олонхи, цөөнхийн хооронд бодлогын уралдаан ирээдүйд болно гэж ойлгож, харж байна. Бид замбараагүй улс төрийг орхих ёстой. Төрөө түвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд бодлогоороо уралддаг энэ чиглэл рүү маш түлхүү явах хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн төрийн орчныг шинэчлэх жил хүлээж байгаа гэж АН-ын гишүүд үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail muu hujaa:
Ene muu hujaagin erliiz novsh odoo yu vee, harvaas neg zevuun huiten hujaa ni tsaanaa medegdsen muuhai novsh.
2013-06-20
Мичин хүн.
2012-12-24
СОЛИОТОЙ ЮМ АА ӨӨРСДИЙНХӨӨ АЖЛЫГ ӨӨРСДӨӨ ДҮГНЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН
2012-12-24
tanai MAN 22 jil yu buteesnee heleech, daraa ni zail gedeg ugee helbel deer baina, tailbar baihgui bol uuruu zail
2012-12-24
hoorhii zailuul chi ooriigoo bayasgaad l suuj baina uu hehe, harin ch degiin tuhai huuli zuv bolson odoo yadaj ih hural udaan hugatsaagaar zavsarlahgui, nudtei murtluu sohor yumnuudtai yu yarih ve dee
2012-12-24
AN zailaa
2012-12-24
tanai MAN 22 jil yu buteesnee heleech, daraa ni zail gedeg ugee helbel deer baina, tailbar baihgui bol uuruu zail
AN-hanii duraaraa durgih yabdal uugeer erses bolsond gomdoltoi l baigaa baih daa.
2012-12-24
hoorhii zailuul chi ooriigoo bayasgaad l suuj baina uu hehe, harin ch degiin tuhai huuli zuv bolson odoo yadaj ih hural udaan hugatsaagaar zavsarlahgui, nudtei murtluu sohor yumnuudtai yu yarih ve dee