ГИХАЭГ хариуцлагын тогтолцоог дээшлүүлнэ

img

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас өнөөдөр хилийн боомт, орон нутаг дахь албаны албан хаагчдын уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтыг ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх хүрээний шинэчлэлийн бодлогын  асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга О.Алтангэрэл “Монгол Улсын хууль зүйн шинэчлэл ба Гадаадын иргэн харьяатын асуудал”,  ГИХАЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Цолмон “Байгууллагын цаашдын бүтэц, хүний нөөцийн менежмент”, Дэд дарга М.Мөнхбат “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх хүрээний шинэчлэл дэх эрх зүйн асуудлууд” сэдвээр мэдээлэл өгсөн байна.   Арга хэмжээний үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлага дэлхийн жишигт нийцсэн нэг цэгийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд юуны түрүүнд эрх зүйн болон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа онцлов. Уулзалт энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ Баруун Монгол Интернешнл компанийн захирал Гадаадын Иргэн Харьяатын Газарт юу хийж байгаа юм бэ??? Ховдод махны үйлдвэр барих гээд явж байсан одоо энд ажиллаж байдаг их сонин харагдаж байна. Махны ченж
2012-12-25
edniihen ulaan zangiagaar formldog yumuu
2012-12-24