"Бөртэ чоно"-ын эзэн арванхоёрдугаар сарын 30-нд тодорно

img

Монголын спортын оны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2012" ёслол арванхоёрдугаар сарын 30-ны ням гаригт Хан-Уул дүүрэг дэх "Мираж" танхимд болохоор тов тодорлоо. Энэ тухай МҮОХ-ноос өчигдөр мэдээлсэн байна. Монголын спортынхон бүрнээрээ цугладаг уг наадмын үеэр спортын сэдвээр дагнан ажилладаг сэтгүүлчдийн саналаар оны шилдэг тамирчид, баг, дасгалжуулагчийг тодруулахаас гадна МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, холбооны зүтгэлтнүүдийг шагнадаг билээ. Лондон-2012 олимпийн дэвжээнээс Монгол Улсын түүхэнд анх удаа таван медальтан зэрэг төрсөн энэ цаг мөчид шилдгүүдийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх нь тодорхой биз ээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ