
Монголын буудлага спортын холбооны ээлжит их хурал саяхан хуралдаж, үйл ажиллагааны тайлангаа хэлэлцээд, зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ. Хурлын үеэр тус холбооны онцлох тэмдгийг өөрчилж, урт буу болон гар бууны дүрсэн дээрээ таваг буудлагын дүрслэл нэмж оруулахаар шийдвэрлэсэн байна.
Холбооны удирдах бүрэлдэхүүнийг сонгоход ерөнхийлөгчөөр Азийн буудлага спортын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн даргаар ОУХМ Б.Нямсүрэн нар улиран сонгогдлоо.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ