
Барселона-1992 олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга бөх Лери Хабелов Гүржийн ҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Осетин гаралтай ч Тбилисид төрж, тэндээ амьдарсан Лери 59 саналаар толгой цохисон бол түүний өрсөлдөгч, ҮОХ-г сүүлийн дөрвөн жил удирдаж байсан Гия Нацлишвили 43 санал хураажээ.
Мөн Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Элгужа Беришвилиг тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга мэргэн бууч Нино Салуквазе болон Мамука Хабарели нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Сонирхолтой нь Лери Хабелов тус улсын Ерөнхий сайд Иванишвилийн тэргүүлдэг "Гүржийн мөрөөдөл" бүлэглэлийг төлөөлдөг бол Г.Нацлишвили нь Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн "Нэгдмэл үндэстэн" хөдөлгөөний зүтгэлтэн юм байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ