А.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ

img

Налайх дүүргийн “ХААН” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад өнгөрсөн сарын 21-нд Налайх дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг энэ сарын 25-нд буюу өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Хэргийг эргэн сануулахад, шүүгдэгч А.Бат-Ялалт нь Налайх дүүргийн ХААН банкинд өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд нэвтэрч хоёр хүнийг буудсаны нэг нь эмнэлэгт очоод амиа алдсан билээ. Тэрбээр хэргийн газраас зугтаж явахдаа цагдаа нарт баригдсан юм. Улсын мөрдөн байцаах газар хэргийг шалгасан бөгөөд сэжигтэн А.Бат-Ялалт мөрдөн байцаалтын явцад “...Банк дээрэмдэх зорилготой байснаас хүн буудах талаар төлөвлөөгүй. Сандарсандаа буудчихсан. Бусдад их хэмжээний өртэй байснаас гэмт хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлсэн юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pizda:
hun alsan bol tsaazluulah heregtei. yamar sanamsargui alsan bish. ingej gonshigonohoo medsen yum bol uhsenee hiij hun alaav muu adgiin shaar chin
2012-12-25