“Улаанбаатарын цом-2012” залуучуудын хоккейн тэмцээн

img

Нийслэл хотноо Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарын цом-2012” хоккейн тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Монголын Хоккейн холбоотой хамтран 12-р сарын 18-21-нд “Билэгтхүү” клубын мөсөн талбайд амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээн нь хоккейн спортыг түгээн дэлгэрүүлэх, хоккейн спортод хүүхэд, залуучуудыг олноор татан оруулах зорилготой юм. Улаанбаатар хотын “Отгон Од”, “Эм Си Эс”, “Билэгтхүү”, “Багануур”, Эрдэнэтийн “Хангарьд” Дархан зэрэг зургаан багийн 120 тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр: Ч.Пүрэвдаваа дасгалжуулагчтай ”Отгон-Од” баг нэгдүгээр байр эзэлж, “Улаанбаатар-цом-2012”-ын цом, алтан медалийн эзэд боллоо.   А.Мэргэн дасгалжуулагчтай “Эм Си Эс” баг амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэд боллоо.   М.Отгонбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” баг амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Б.ТҮВШИНБАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

m:
Ээ хөөрхий Шарын голын нусаакууд биеэ даагаад орчихгүй дээ өөдгүй юм аа новшнууд
2012-12-25