
Чарльз Спенсер Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд эстрадын жүжигчдийн гэр бүлд төржээ. Ах, дүү Сид, Чарли хоёр бага наснаасаа эцэг, эхээсээ хагацаж, тиймээс тэд тайзны үйл ажиллагаагаа орхин, өөр ажил олж хийхэд хүрсэн байна. Тэгээд 14 настайдаа Чарльз Чаплин театрт байнгын ажилтай болжээ. Хэсэг хугацааны дараа дөнгөж байгуулагдаж эхэлж байсан киноны үйлдвэрийн төлөөлөгчид түүнийг анзаарсан байна. Чаплин жүжигчин болж, дараа нь олон киноны зохиол бичжээ.
1917 онд киноны түүхэнд хамгийн орлого ихтэй жүжигчин болсон бөгөөд “First National Pictures” студитэй 1 сая долларын гэрээ байгуулсан байна. Удалгүй кино дуутай, дараа нь өнгөт болсон хэдий ч Чарли Чаплины бүтээсэн “Тэнэмэл”-ийн дүр киноны сонгодог бүтээл болж, одоо болтол үлгэр дууриалын жишээнд тооцогдож байна. Чарли Чаплин 1977 оны арванхоёрдугаар сарын 25-нд 88 насандаа нас баржээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ