
Өчигдөр Америкийн Нью-Йорк муж улсын Вебстер хотод гал сөнөөгчид руу буудсан эрэгтэй алагджээ. Эндхийн хууль сахиулах байгууллагынхан ингэж мэдээлээд, гэхдээ тэр этгээд цагдаа нартай буудалцах үеэр алагдсан уу, эсвэл амиа хорлосон уу гэдгийг тодруулаагүй байна. Энэ хэрэг явдал орон нутгийн цагаар өглөө болжээ. Үл таних этгээд Онтарио нуурын эрэг дэх хувийн байшингуудын нэгэнд гарсан галыг унтраахаар гал сөнөөгчдийг ирэхэд тэдэн руу буудсан байна. Үүний улмаас хоёр гал сөнөөгч алагдаж, бас хоёр гал сөнөөгч шархаджээ. Гэмт этгээдтэй буудалцсан нэг цагдаа бас шархадсан байна.
Буудлагын тухай мэдээ авсныхаа дараа цагдаагийн тусгай ангийнхан хэргийн газарт иржээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс ойр хавийн байшингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Гэмт этгээд алагдсаны дараа л гал сөнөөгчид гал унтараах ажилд дахин оржээ. Галд дөрвөн байшин бүрэн шатаж, бас дөрвөн байшин зах зухаасаа өртсөн байна. Гэмт этгээд гал сөнөөгчдийг зориудаар ирүүлэхийн тулд байшинг галдан шатаасан байж болох юм гэж цагдаа нар хэлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ