АНУ цэргийн нисдэг тавагны үзүүлэлтийг ил гаргаж тавив

img

АНУ-ын үндэсний архив  Америкийн агаарын цэргийн хүчинд зориулж, 1950-иад онд хийж байсан  нисдэг тавагны нууц зургийг нийтэлсэн байна.  Энэ аппарат  нь “Project 1794”  (“Төсөл 1794” ) гэсэн нэртэй байжээ. Интернэтэд байршуулсан 1956 оны зургаадугаар сарын 1 гэж огноолсон баримт бичгүүдээс үзвэл, нисдэг таваг эгц дээшээ хөөрч, эгц доошоо буух зориулалттай байсан бөгөөд  цагт 3200-4300 км хурдлах ёстой байжээ.  Нислэгийн дээд өндөр нь 30 гаруй километр, нислэгийн алслалт нь 1800 орчим километр байж. Эх загварыг бүтэн хагас жилээс хоёр жилийн хооронд боловсруулахаар төлөвлөж байжээ. Төслийг хэрэгжүүлэхэд 3,16 сая доллар гаргажээ. “The Wire” сэтгүүлд бичсэнээр, энэ нь өнөөдрийн ханшаар барагцаалбал 26,6 сая доллар болж байна. Төслийг зогсоосон шалтгаан тодорхойгүй байна. “The Wire” сэтгүүлд тэмдэглэснээр, мэргэжилтнүүд тавгийг нислэгийн шаардагдах өндөрт хүргэж чадаагүйгээс 1960 онд өөр нисдэг таваг хийх төслийг зогсоожээ. Аппарат барагцаалвал, хүний өндрийн дайтай байжээ. АНУ-ын агаарын цэргийн хүчинд зориулсан нисдэг таваг, түүний дотор “Project 1794”  нисдэг тавагны эх загварыг боловсруулах ажлыг Канадын “Avro Airvraft”  эрхэлж байжээ. Канадчууд Пентагонд зориулан хоёр ийм нисдэг таваг  үйлдвэрлэсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kjxeelug:
Аппарат поднимался, в среднем, на высоту человеческого роста.
2013-06-22