
Байнга сэтгэл түгшиж байдаг хүмүүс зүрхний шигдээс болох эрсдэлд 27 хувиар их өртдөгийг Колумбын их сургуулийн дэргэдэх анагаах ухааны төвийн ажилтнуудын шинэ судалгаа харуулжээ. “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна. Стресст аль хэр байнга ордгийг сайн дурынхнаас асууж, зургаан жилийн өмнө явуулсан судалгаанд эрдэмтэд дүн шинжилгээ хийжээ. Цааш нь оролцогчдыг стрессийн түвшингээр (бага, их) нь хоёр бүлэгт хувааж, 14 жилийн турш ажиглажээ. Байнга стресст орж байсан хүмүүс зүрхний шигдээс 27 хувиар их байсан нь харагдсан байна.
Стргессийн нөлөөг өдөрт татсан таван ширхэг янжуурын үзүүлдэг тэр нөлөөтэй харьцуулж болохоор байж. Юу гэвэл, муу холестерины хэмжээ 2,8 ммоль/л-ээр (цус харвасан болон шигдээс авсан хүмүүсийнхээс хоёр гаруй дахин их байна), цусны даралт 2.7/1.4 мөнгөн усны баганаар нэмэгджээ (эрүүл хүнийх 140/90 мөнгөн усны баганаас илүү байх ёсгүй). Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар, “муу” холестерины хэмжээ их байх нь зүрхний өвчин даамжрах, цус харвах эрсдэлийн гол хүчин зүйл бөгөөд учир нь артерийн судасны хананд товруу үүсч, судсыг нарийсгаж болох юм. Даралт ихтэй нөхцөлд зүрх нэмэлт ачаалалд орж, артерийн судас хатуурч, улмаар бөглөрч мэднэ. Их даралт нь шигдээс авах, цус харвах тохиолдлын 50 хувийн шалтгаан болдог байна.
Стресс болон зүрхний өвчнүүдийн даамжрал ямар холбоотойг тодруулах зорилгоор эрдэмтэд нэмэлт судалгаа хийжээ. Хүйс онцын учир холбогдолгүй, гэхдээ нас чухал хүчин зүйл болдгийг илрүүлсэн байна. Настай хүмүүсийн дунд стресс болон зүрхний элдэв өвчний холбоо их байсан бөгөөд өөрөөр хэлбэл, насжихын хэрээр стресс хуримтлагддаг ажээ. Үүний дээр настай хүмүүст зүрхний шигдээс авах эрсдлийн бусад хүчин зүйл болох “муу” холестерины их хэмжээ, их даралт ажиглагддаг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ