Техник технологийн дээд сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ

img

Техник Технологийн Дээд сургууль нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-т магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ 2011 оны 3-р сард гаргаж хүсэлтийг хүлээн авч 2012 оны 09 сарын 24-25-нд APACC-ийн шинжээчид тус сургууль дээр ажиллаж магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдсанаар чанарын шалгуур, шаардлагыг ханган биелүүлж “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн болзол хангаж 3 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгджээ. 1984 онд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж 2012 онд Техник технологийн дээд сургууль болон өргөжсөн тус сургууль 2600 гаруй суралцагчидтай, 160-аад багш ажилтантай, мэргэжлийн, мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын, бакалаврын сургалтуудыг эрхлэн явуулдаг. Байгуулагдсанаас хойшхи хугацаанд барилга, авто зам, хүнсний чиглэлээр 9300 гаруй мэргэжилтэн бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна. Сургууль магадлан итгэмжлэгдсэнээр сургуулийн өөрийн дотоод чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийн үйл ажиллагааны чанарын баталгаажуулалтыг бий болгож байгаа нь том давуу тал юм байна. Олон улсын түвшинд чанарын баталгаажуулалтыг хийлгэх алхам болжээ.  Үйл ажиллагаандаа хөндлөнгийн чанарын баталгаажуулалт, үнэлгээ хийлгэж байгаа нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн, чанарын шинэ түвшинд хүрч байна. Магадлан итгэмжлэгдсэнээр байгууллага өөрийн хөтөлбөрөө олон улсын түвшинтэй харьцуулах, мөн өөрийн нөхцөл чадамжийг гүйцэтгэлтэй харьцуулан үнэлэх чадвартай болох боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ