Манай улс ирэх жилээс өөрийн гэсэн агаарын хөлгөө нисгэнэ

img

Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд  цэг тавихаар болжээ. Тодруулбал, МИАТ ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос  нислэг  үйлдэж эхлэх юм. МИАТ ХК нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ. Ирэх оноос эхлэн  нисэх Боинг 767-300ER  нь дунд оврын онгоцны  дотоод заслын загварыг  АНУ-ын “Тийг” компани манай орны соёл, уламжлалд тохируулан  гаргасан байна. Боинг 767 агаарын хөлөг нь зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25,  энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брэндийн дэлгэц байршуулсан байна. Харин үлдсэн хоёр онгоц буюу Боинг 737-800 агаарын хөлөг  нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saihan medee bna:
Saihan medee baina. Har baraan medeenees iluu iin sain saihan medee unshihaar setgel sergej baina.
2012-12-25
Goyo medee bna ulam olon agaariin hulugtei bolooroi shine ongotsoi bol unen SAK
2012-12-25